Монгол Улсын компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.7 дахь заалт болон Монголбанкны Ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны Дарга, Сангийн Сайдын хамтарсан тушаалаар батлагдсан “Банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүдийг нэр дэвшүүлэх, томилох, чөлөөлөх журам”-ыг үндэслэн Голомт банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүний сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
Хараат бус гишүүнд нэр дэвшигчид тавигдах шаардлага:
- Банк, санхүү, эдийн засгийн дээд боловсролтой, мэргэжлээрээ наймаас доошгүй жил ажилласан, үүнээс дөрвөөс доошгүй жил нь банк, санхүүгийн байгууллагад эрх бүхий албан тушаал хашсан байх;
- Англи болон Монгол хэлний бичгийн болон ярианы өндөр ур чадвартай байх;
- Өмнө нь олон улсын хөрөнгө оруулалттай компанид Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн хийж байсан туршлагатай бол давуу тал болно;
- Ёс зүйн болон бизнесийн нэр хүнд нь банкийг удирдахад харшлахгүй байх;
- Санхүүгийн зах зээлд мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлдэг бусад байгууллагын эрх бүхий албан тушаалтан бус байх;
- Санхүүгийн зах зээлд мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагад эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байх үедээ захиргааны хариуцлага хүлээгээгүй байх;
- Зөрчлийн улмаас банк ба банк бус санхүүгийн байгууллагын тусгай зөвшөөрөл хүчингүй болох үед эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байгаагүй байх;
- Банктай бизнесийн аливаа холбоогүй;
- Зээл, батлан даалт, баталгааны гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн аливаа өргүй;
- Төрийн эсрэг болон эдийн засгийн гэмт хэрэгт ял шийтгүүлж байгаагүй;
- Улс төрийн болон төрийн жинхэнэ албан тушаал хашдаггүй байх;
- Банкны эрх бүхий албан тушаалтан, түүний холбогдох этгээд бус байх;
- Банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч бус байх, эсхүл уг этгээдтэй холбогдох этгээдийн хамааралгүй байх;
- Сүүлийн таван жилийн дотор тухайн банканд ажиллаж байгаагүй байх;
- Банкны үйл ажиллагааны үр дүнгээс хамаарч урамшуулал авдаггүй байх;
- Банкны тухай хуулийн 3.1.12-т заасан банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, томоохон харилцагч, эсхүл түүний эрх бүхий албан тушаалтан бус байх;
- Хориглох заалт – Эрх бүхий албан тушаалтнаар нь ажиллаж байсан хуулийн этгээд дампуурсан, төлбөрийн чадваргүй болсон нь тухайн этгээдээс аливаа хэлбэрээр шалтгаалсан нь нотлогдсон байх;
Бүрдүүлэх материал:
- Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт
- Товч намтар (Ажлын туршлага, мэргэжил, мэргэшлийг дурдсан байх)
- Ажил байдлын тодорхойлолт (ажил эрхэлдэг байгууллагаасаа тодорхойлолт авах)
- Өмнө нь ажиллаж байсан газраас ажил байдлын талаарх лавлагаа (Тавигдах шаардлагын 1-р заалтыг хангаж буйгаа нотлох)
- Боловсролын диплом, үнэмлэх, бусад сургалт семинарт хамрагдсан гэрчилгээ, сертификатын хуулбар
- Иргэний үнэмлэхийн хуулбар
- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын лавлагаа
- Шүүхийн лавлагаа (Шүүхийн төрөлжсөн архиваас)
Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хугацаа, цахим хаяг:
Сонгон шалгаруулалтад орох иргэний материалыг 2023 оны 01 сарын 19-ний өдрийн 12:00 цаг хүртэл Сонгон шалгаруулах хорооны НБД solongo_z@golomtbank.com цахим шуудангаар хүлээн авна.
Анхаарах зүйлс:
- Материалуудыг гаргацтай сканердаж PDF форматаар цахим шууданд хавсаргах.
- Материалыг сонгон шалгаруулалтын дараа буцаан олгохгүй болно.
- Хугацаа хоцорсон эсвэл материалын бүрдэл дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтад оролцуулах боломжгүй.
- Зөвхөн сонгон шалгаруулалтын шаардлага хангасан иргэнтэй сонгон шалгаруулалтын хорооноос холбоо барих болно.