Голомт банк харилцагчдынхаа тогтмол хэрэглээг урамшуулах Big Loyаlty оноотой хөтөлбөрийг он дуустал хэрэгжүүлж байгаа билээ. Энэ хөтөлбөрийн хүрээнд харилцагчид Голомт банкны бүтээгдэхүүн, үйлчилгээг ашиглах бүрдээ оноо цуглуулаад, хамтран ажиллаж буй байгууллагуудын купоноос сонгон авах боломжтой.
Big Loyalty хөтөлбөрт харилцагчдын хамгийн ихээр үйлчлүүлдэг худалдаа, үйлчилгээний байгууллагууд хамтран ажиллаж байгаа бөгөөд энэ удаа Carter’s болон Soyol wellness center хөнгөлөлттэй үйлчлэх байгууллагуудын эгнээнд нэгдлээ. Та он дуусахаас өмнө оноогоо идэвхтэй цуглуулж, купоноо аваад дараах байгууллагуудаар үйлчлүүлээрэй.
Оноо цуглуулах нөхцөл:
- Төрсөн өдрийн оноо: 100,000 оноо
- Шинэ харилцагчийн оноо: 50,000 оноо
- Цалингийн харилцах данс
- Интернэт банк
- Дебит карт
- Кредит карт
- Хугацаатай хадгаламж
- Цалингийн зээл
- Автомашины зээл
- Орон сууцны зээл
- Бүтээгдэхүүн хэрэглээний оноо:
- Цалингийн орлого орсон бол 20,000 оноо
- Голомт банкны ПОС дээр хийгдсэн, картын гүйлгээ бүрийн 5₮ тутамд 1 оноо /1 харилцагчид дээд тал нь 5 сая оноо олгоно./
- Хугацаатай хадгаламждаа хийсэн орлогын 1₮ тутамд 1 оноо /1 харилцагчид дээд тал нь 5 сая оноо олгоно./ *Хэрвээ та хадгаламжаа хаасан тохиолдолд тухайн хадгаламжид олгогдсон байсан оноо автоматаар устгагдана.
- Хугацаатай хадгаламжаа сунгасан бол 50,000 оноо
- Зээлээ хугацаандаа төлсөн бол 10,000 оноо
- Swift гүйлгээ хийсэн бол 50,000 оноо тус тус цуглуулах боломжтой.
Жич: Купон ашиглан хийсэн худалдан авалтын ибаримт нь Голомт банкны нэр дээр бүртгэгдэхийг анхаарна уу.
Big Loyalty урамшуулалт хөтөлбөр нь 2022 он дуустал үргэлжлэх тул та амжиж оноогоо ашиглан хамтрагч байгууллагуудаар үйлчлүүлээрэй. Хөтөлбөрт хамрагдаж буй байгууллагуудын талаар мэдээллийг ЭНД дарж авна уу.
Мөн харилцагч та loyalty.golomtbank.com болон SocialPay аппликэйшнээр дамжуулан купон авах болон шалгах боломжтой.