Гэр бүлээрээ банкны эзэн болцгооё


Эрхэм таныг хайртай гэр бүлийнхээ хамтаар Голомт банкнаас зохион байгуулж буй “ХУВЬЦААТАЙ ГЭР БҮЛ” танилцуулга арга хэмжээнд хүрэлцэн ирэхийг урьж байна.

Та энэ амралтын өдрүүдэд буюу 11-р сарын 19, 20-нд Shangri-La зочид буудлын нэгдүгээр давхарт байрлах хүлээн авалтын их танхимаар зочилж, Голомт банкны хувьцааны талаарх бүхий л мэдээлэл, заавар зөвлөгөөг авч, үнэт цаасны дансаа үнэ төлбөргүй нээлгэхээс гадна банкны үйл ажиллагаа, бүтээгдэхүүн үйлчилгээ, 27 жилийн ололт амжилт, өсөлтийн стратеги, санхүүгийн үр дүн зэрэг мэдээллийг нэг дороос аваарай. Голомт банк болон банкны хувьцааг олон нийтэд санал болгон ажиллаж буй “Инвескор Капитал” ҮЦК,  “Голомт Капитал” ҮЦК-ийн хамт олон таныг гэр бүлээрээ, боломжтой цагтаа зочлох нөхцөлийг бүрдүүлж хоёр өдрийн турш 11:00, 13:00, 15:00, 17:00 цагуудад хувьцааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өгөхөд бэлэн болоод байна. Мөн бяцхан үрсэд тань зориулсан хүүхдийн тоглоомын өрөө, “Бурамхан” чихэр хийх туршилтууд, нүүрний арт зуруулах, буддаг хана дээр өөрсдийн бүтээлийг урлах гэх мэт олон сонирхолтой, хөгжилтэй арга хэмжээнүүд хүлээж байна.

Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн засаглалын тогтолцоо, үйл ажиллагаа, бүтээгдэхүүний чанар, санхүүгийн хүчирхэг үзүүлэлт, өнгөрсөн болон ирээдүйн тогтвортой өсөлтийн нөөц нь аливаа хөрөнгө оруулалтын үнэ цэнийг хадгалдаг  билээ.

Сайн сайхан ирээдүйнхээ төлөө Голомт банканд хөрөнгө оруулж, өөрчлөлт шинэчлэлийн их үйлсэд гар бие оролцохыг урьж байна.

 

Нээлттэй банк – Голомт банк

  • 0
    100000000
    2000000000
    0
    20.8
    70
    0
    8
    30
    1
    12
    360

    Таны зээлийн тооцоолол

    Сар бүрийн төлбөр (Нийт төлбөр тэнцүү)

    Цалингийн хэмжээ (45%)


    Урьдчилгаа төлбөр

    Зээлийн хэмжээ

  • 10000
    1000000
    2000000000
    0
    10000
    5000000
    1
    12.4
    30
    1
    12
    30

    Таны хадгаламжийн тооцоолол

    Таны хадгалсан мөнгө

    Нийт хүү

    Нийт дүн

Валютын ханшийн мэдээ