Голомт банк өргөн хөнгөлөлтийн сүлжээ, дээд зэрэглэлийн үйлчилгээг санал болгодог Премьер ВИП дебит болон Платинум кредит картын харилцагчдадаа зориулсан 20%-ийн буцаан олголттой урамшууллыг зарлалаа. Энэ хүрээнд та доор дурдсан хамтрагч байгууллагуудаар үйлчлүүлэхдээ Премьер ВИП дебит болон Платинум кредит картаа ашиглан төлбөр, тооцоо хийгээд урамшуулалд хамрагдах боломжтой.
Буцаан олголт авах боломжтой байгууллагууд:
- Shangri-La Centre – Naadam
- Shangri-La Centre – Hutong
- Shangri-La Centre – Lobby Lounge
- Shangri-La Centre – Café park
- Shangri-La Hotel
- Rinchin Yesui
- Intercharm
- Pandora
- Lumi
- Stylee
- Sonne clinic
- CEO settee lounge
- Lotus Tang
- LA restaurant
- Zu wine lounge
Байгууллага тус бүрээс нэг харилцагчид олгох буцаан олголтын дээд хэмжээ 500,000₮ ба буцаан олголт гүйлгээ хийснээс хойш 1-2 өдрийн дараа таны дансанд орох болно. /Жич: Shangri-La Ulaanbaatar-т үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудаас олгогдох буцаан олголтын нийт хэмжээ 500,000₮-өөс хэтрэхгүй байна./
Урамшуулал 2022.11.30-нийг дуустал үргэлжлэх тул та амжиж Премьер ВИП дебит болон Платинум кредит картаа ашиглан буцаан олголтоо аваарай. Харин хараахан харилцагч болж амжаагүй хүмүүс доорх зааврын дагуу картаа захиалан авах боломжтой.
Карт захиалах сувгууд:
- Салбар, тооцооны төвүүд
- Интернэт банк
- Смарт банк
- cards.mn
Голомт банкны бүтээгдэхүүн, үйлчилгээтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг Харилцагчийн үйлчилгээний төвийн 1800-1646 дугаараас лавлана уу.