Голомт банк “Оюутолгой” ХХК-тай байгуулсан хамтын ажиллагааны гэрээгээ шинэчиллээ


Голомт банк энэ сарын 22-ны өдөр зохион байгуулагдсан Оюу толгой ХХК-ийн “Ханган нийлүүлэгчдийн үзэсгэлэн 2022”-т оролцож, өөрийн бүтээгдэхүүн үйлчилгээгээ нээлттэй танилцууллаа. Мөн энэ үеэр хоёр тал хамтран ажиллах гэрээгээ шинэчлэн байгуулж, гарын үсэг зурах арга хэмжээ болж өнгөрлөө.

Энэхүү хамтын ажиллагааны гэрээний хугацааг сунгаснаар Оюу толгой ХХК-ийн ханган нийлүүлэгч аж ахуй нэгжүүдэд үргэлжлүүлэн уян хатан, хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл болон бусад бүтээгдэхүүн, үйлчилгээг үзүүлэх боломжтой болж байна. Үүнээс гадна ханган нийлүүлэгч компаниуд болон тэдгээрийн ажилтнуудын хувьд санхүүгийн тогтвортой байдлаа хадгалахад бидний хамтын ажиллагаа дэмжлэг болно гэдэгт итгэлтэй байна.

Голомт банк Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгж, компаниудад шаардлагатай санхүүгийн үйлчилгээг мэргэжлийн түвшинд, цогцоор нь үзүүлэн ажилладаг. Тэр дундаа уул уурхай, хөнгөн үйлдвэрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудад зориулсан зээл, төлбөр тооцоо, санхүүжилтийн бүтээгдэхүүн, үйлчилгээг олон төрлөөр хэрэгжүүлж байна.

 

  • 0
    100000000
    2000000000
    0
    20.8
    70
    0
    8
    30
    1
    12
    360

    Таны зээлийн тооцоолол

    Сар бүрийн төлбөр (Нийт төлбөр тэнцүү)

    Цалингийн хэмжээ (45%)


    Урьдчилгаа төлбөр

    Зээлийн хэмжээ

  • 10000
    1000000
    2000000000
    0
    10000
    5000000
    1
    12.4
    30
    1
    12
    30

    Таны хадгаламжийн тооцоолол

    Таны хадгалсан мөнгө

    Нийт хүү

    Нийт дүн

Валютын ханшийн мэдээ