Голомт банк “Нээлттэй банк” стратегийн хүрээнд бүтээгдэхүүн үйлчилгээ, технологийн хөгжил, олон улсын стандартад бүрэн нийцсэн картын шинэ системийг нэвтрүүлэхээр ажиллаж буй бөгөөд ингэснээр үндсэн системийн хүчин чадал болон техникийн боломжуудыг сайжруулах, илүү хурдтай, найдвартай үйл ажиллагааг бий болгох зэрэг давуу талтай юм.
Технологи суурьтай үйлчилгээгээр тэргүүлэгч Голомт банк дэлхийн улс орнуудын үсрэнгүй хөгжилтэй мөр зэрэгцэн дижитал шилжилтийн эхлэлийг тавьж, инноваци шингэсэн дэвшилтэт шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээнүүдийг Монголын зах зээлд анхлан нэвтрүүлсээр ирсэн. Тухайлбал, 1999 онд олон улсын төлбөрийн картын системийг, 2012 онд Интернэт банкны үйлчилгээг нэвтрүүлэн тасралтгүй шинэчлэн сайжруулсаар 2020 онд дижитал банкны 5.0 хувилбараа танилцуулж, үйлчилгээний стандартын жишиг тогтоосоор байгаа билээ.
Харилцагчдад тулгараад буй асуудлуудад гарц, шийдэл олж, хамтдаа шилжилт хийн зогсолтгүй урагшлах зорилтынхоо хүрээнд Голомт банк картын шинэ систем нэвтрүүлж, шинэчлэх ажлыг хийхээр төлөвлөөд байна. Уг төлөвлөгөөт ажил Монгол Улсын цагаар 2022 оны 7-р сарын 14-нөөс 2022 оны 7-р сарын 15-нд шилжих шөнийн 00:00-09:00 цагийн хооронд хийгдэх тул Голомт банкны бүх төрлийн КАРТ, ПОС, АТМ, CDM болон E-COMMERCE үйлчилгээ түр хугацаанд зогсоно. Иймд Голомт банкны харилцагчид дээр дурдсан хугацаанд гадаад болон дотоодод хийгдэх гүйлгээг Интернэт банк, Смарт банк, SocialPay аппликэйшн ашиглах эсвэл бэлэн мөнгөөр гүйцэтгэх зэргээр санхүүгийн хэрэглээгээ урьдчилан зохицуулахыг хүсье.
Эрхэм харилцагч та Голомт банкны Интернэт банкны үйлчилгээнд дараах сувгуудаар хандан бүртгүүлээрэй.
- Банкны бүх салбар, тооцооны төв;
- Харилцагчийн үйлчилгээний төв 1800-1646;
- egolomt.mn;
Бидний ажлыг ойлгон хамтран ажилладаг харилцагч танд баярлалаа