Голомт банк Symbiotics S.A. хөрөнгө оруулалтын сангаас ээлжит санжүүжилтээ амжилттай татан төвлөрүүллээ


Голомт банк Symbiotics S.A. хөрөнгө оруулалтын сангаас ээлжит санжүүжилтээ амжилттай татан төвлөрүүллээ

Голомт банк бичил болон жижиг, дунд бизнес эрхлэгчдийнхээ санхүүгийн хэрэгцээг дэмжих, зээлийн хүртээмжийг сайжруулах зорилгоор  энэ оны зургаадугаар сарын 23-ны өдөр Швейцарын “Symbiotics S.A.” тэргүүлэгч хөрөнгө оруулалтын менежментийн компанийн удирддаг Люксембург улсын “Micro, Small & Medium Enterprises Bonds S.A.” сантай дунд хугацааны 7.8 сая ам.долларын санхүүжилтийн гэрээг хоёр дахь удаагаа амжилттай байгууллаа.

Symbiotics S.A. нь хөгжиж буй зах зээлийн бичил болон жижиг, дунд үйлдвэрүүд, бага дунд орлоготой айл өрхүүдийг санхүүжүүлэх зорилготой тэргүүлэх платформуудын нэг юм. Тус компани нь 2005 оноос эхлэн хөгжиж буй 95 орны 520 гаруй компанид нийт 6.5 тэрбум ам.долларын 6,500 орчим хэлцлийг зохион байгуулсан арвин туршлагатай бөгөөд 25 гаруй хөрөнгө оруулалтын сан, 50 гаруй тусгай сангийн менежерүүдийн хамтаар уг хөрөнгө оруулалтыг бүрдүүлэн ажилладаг.

Голомт банк дотоодын аж ахуйн нэгж байгууллагууд, жижиг, дунд бизнес болон жижиглэн худалдаа эрхлэгчдийг дэмжин үйлчилгээ үзүүлдэг Монгол Улсын тэргүүлэгч арилжааны банкнуудын нэг юм. Бид харилцагчдадаа тогтвортой бизнесийг бий болгоход нь дэмжлэг үзүүлэхийг зорьж, илүү таатай, олон талт санхүүжилтийн цогц шийдлүүдийг хүргэхэд анхааран ажиллаж байна.

Олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, дунд болон урт хугацааны санхүүжилтийн шийдлээр дамжуулан харилцагчдынхаа бизнесийн өсөлтөд нөлөөлөх, ажлын байрыг нэмэгдүүлэх, шинээр гарч ирж буй зах зээлийн тогтвортой хөгжлийг дэмжихүйц санхүүжилтийн шийдлийг хүргэх бидний зорилгод томоохон хувь нэмэр оруулж, итгэл хүлээлгэн дахин санхүүжилт олгосон Symbiotics S.A. хөрөнгө оруулалтын компанид талархал илэрхийлье.

  • 0
    100000000
    2000000000
    0
    20.8
    70
    0
    8
    30
    1
    12
    360

    Таны зээлийн тооцоолол

    Сар бүрийн төлбөр (Нийт төлбөр тэнцүү)

    Цалингийн хэмжээ (45%)


    Урьдчилгаа төлбөр

    Зээлийн хэмжээ

  • 10000
    1000000
    2000000000
    0
    10000
    5000000
    1
    12.4
    30
    1
    12
    30

    Таны хадгаламжийн тооцоолол

    Таны хадгалсан мөнгө

    Нийт хүү

    Нийт дүн

Валютын ханшийн мэдээ