Харилцагч та хувийн мэдээллээ нууцлаарай!


Харилцагч та хувийн мэдээллээ нууцлаарай!

Харилцагч та цахим орчинд өөрийн мэдээллийг нийтэлж, нийтэд нээлттэй оруулснаараа цахим гэмт хэргийн хохирогч болох эрсдэлийг үүсгэж байдаг. Тиймээс болзошгүй эрсдэлээс сэргийлэн олон нийтийн хэрэгсэл, сошиал сувгуудад хувийн мэдээллээ оруулахдаа болгоомжтой хандаж, болж өгвөл  оруулахгүй байхыг танд санал болгож байна.

Аливаа байгууллага, цахим үйлчилгээний хэрэгслүүд хэрэглэгчийн зарим хувийн мэдээллийг холбогдох хуулийн хүрээнд авч, ашиглаж болно. Гэвч “Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль”-д хувь хүний зөвшөөрлөөр дараах мэдээллүүдийг л авна гэж заасан байдаг ба үүнээс бусад мэдээллийг та хэн нэгэн, ямар нэг байгууллагат өгөх үндэслэлгүй юм.

Үүнд:

Овог, нэр;

Төрсөн он сар өдөр;

Хүйс;

Регистрийн дугаар;

  Иргэншил;

  Хурууны хээ (Биометрик мэдээлэл);

Утасны дугаар;

Гэр, шуудангийн хаяг;

И-мэйл хаяг;

Иргэний үнэмлэх болон гадаад паспорт;

Дансны болон картын мэдээлэл;

Нийгмийн даатгал болон татвар төлөгчийн мэдээлэл;

Эдгээр мэдээлэл нь хуулийн хүрээнд хэрэглэгдэх ч та хувийн нууцтай холбоотой ямар ч мэдээллийг өгөхөөсөө өмнө “Миний хувийн мэдээллийг ямар зорилгоор ашиглах вэ? Мэдээллийн нууцлалыг хангаж чадах уу?” зэрэг асуултыг лавлан асууж, нягталсны дараа бусдад хувийн мэдээллээ дамжуулахыг зөвлөж байна.

Зөвхөн таны л мэдэх ёстой интернэт банкны нэвтрэх нэр, и-мэйл хаяг болон сошиал медиа хаягуудын нэвтрэх нэр, нууц үг, мөн и-мэйл, мессежээр ирдэг нэг удаагийн код зэрэг нууцлалтай мэдээллийг өөр хэн ч мэдэх ёсгүй байдаг. Тиймээс ч банк хэзээ ч харилцагчаасаа эдгээр нууцлалтай мэдээллийг асуудаггүйг мөн анхаараарай.

Харилцагч та хувийн мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалж, цахим залилан болон цахим  гэмт хэргээс өөрийгөө хамгаална уу.

  • 0
    100000000
    2000000000
    0
    20.8
    70
    0
    8
    30
    1
    12
    360

    Таны зээлийн тооцоолол

    Сар бүрийн төлбөр (Нийт төлбөр тэнцүү)

    Цалингийн хэмжээ (45%)


    Урьдчилгаа төлбөр

    Зээлийн хэмжээ

  • 10000
    1000000
    2000000000
    0
    10000
    5000000
    1
    12.4
    30
    1
    12
    30

    Таны хадгаламжийн тооцоолол

    Таны хадгалсан мөнгө

    Нийт хүү

    Нийт дүн

Валютын ханшийн мэдээ