“72” дугаарын ид шид


Урин дулаан цаг ирэхтэй зэрэгцэн дэлхийн ихэнх улс орнууд хилийн хоригоо цуцалж, бид гадаадад зорчих боломжтой болсноор удтал хүлээсэн аялал зугаалгын улирал ийнхүү эхэллээ. Үүнээс гадна олон хүмүүсийн гадагшаа гарч ажиллах, сурах, амьдрах боломж ч дагаад нээгдэж байна. Харин хилийн чанадад байхад бидэнд хамгийн их тулгардаг бэрхшээл нь харилцаа холбоо, банкны үйлчилгээний асуудал байдаг. Тэгвэл одоо үүнийг нэг дор шийдэх боломжтой боллоо.

Монголын анхны дижитал хэтэвч SocialPay болон Дэлхийн Монголчуудад зориулсан ярианы LIME аппликэйшнүүд хамтран олон шинэ боломжуудыг хэрэглээнд нэвтрүүлж байна. Та одоо гадаадад зорчихдоо LIME аппликэйшний “LIME72” шинэ дугаартай байхад л бидний бэлдсэн олон үйлчилгээг саадгүй авах боломжтой боллоо. Бидний хамтран нэвтрүүлж буй шийдлүүдийг ашиглан та дэлхийн хаанаас ч, хэзээ ч төлбөр тооцооны асуудлаа хялбар шийдээрэй.

SocialPay болон LIME дээр шинээр хийгдсэн тохиргоонууд:

  • Та SocialPay аппликэйшний “Нэмэлт” цэсээс LIME дугаарын нэгж болон ярианы багцууд худалдаж авах
  • LIME72 дугаарыг ашиглан Голомт банкны дижитал үйлчилгээний шийдлүүд болох Интернэт банк, Smart bank, Easy info болон SocialPay аппликэйшний хэрэглэгчээр бүртгүүлэх
  • LIME72 дугаараас Голомт банкны Харилцагчийн үйлчилгээний төвийн 1800-1646 дугаарт 24/7 цагаар холбогдох
  • LIME үйлчилгээний төлбөрөө SocialPay ашиглан зайнаас төлөх

Үүнээс гадна LIME үйлчилгээний төлбөрөө Голомт банкны ‘Recurring payment’ буюу олон улсын картаар, автомат давтамжтайгаар төлөх сонголтыг бий болгохоор ажиллаж байгаа ба тун удахгүй хэрэглээнд нэвтрэх төлөвтэй байна. Орон зай, цаг хугацаанаас үл хамааран ямар ч нөхцөлд ашиглаж болох эдгээр дижитал шийдлүүд таны санхүүгийн асуудлыг шийдвэрлэж, хэрэглээг хөнгөвчилнө гэдэгт бид итгэлтэй байна.

SocialPay аппликэйшний тухай: SocialPay аппликэйшн нь анх 2017 онд хэрэглээнд нэвтэрсэн ба таны цагийг хэмнэж, төлбөр тооцооны харилцааг хамгийн хялбараар шийдэх санхүүгийн үйлчилгээ юм. Та энэхүү аппликэйшнийг ашиглан мөнгө илгээх, нэхэмжлэх, QR кодоор худалдан авалт хийх, хэрэглээний төлбөр, нэгж дата авах, татвар торгууль төлөх, олон улсын гүйлгээний эрхтэй виртуал карт ашиглах, хадгаламжийн үйлчилгээг зайнаас, түргэн шуурхай авах болон олон төрлийн хөнгөлөлт, урамшуулалд хамрагдах боломжтой.

LIME аппликэйшний тухай: Онлайм Нетворк ХХК нь 2019 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд харилцаа холбооны салбарт цоо шинэ өнгө төрх, өвөрмөц байдлыг хэрэглэгчдэдээ санал болгож байна. Уламжлалт сим карттай дугаарыг халж, цахим дугаар, аппликэйшн ашиглан дэлхийн хаанаас ч хамгийн өндөр чанартай яриаг, хямд тарифаар ярих  боломжийг бид танд санал болгож байна.

Та хилийн чанадад амьдардаг эсвэл аялахаар төлөвлөж байгаа бол Socialpay болон LIME аппликэйшнийг заавал туршаад үзээрэй. Таны аялал, амьдралын найдвартай хамтрагч байж, санхүүгийн хэрэгцээг тань бүрэн хангах дижитал үйлчилгээнүүдийг бид танд санал болгох болно.

 

 

 

  • 0
    100000000
    2000000000
    0
    20.8
    70
    0
    8
    30
    1
    12
    360

    Таны зээлийн тооцоолол

    Сар бүрийн төлбөр (Нийт төлбөр тэнцүү)

    Цалингийн хэмжээ (45%)


    Урьдчилгаа төлбөр

    Зээлийн хэмжээ

  • 10000
    1000000
    2000000000
    0
    10000
    5000000
    1
    12.4
    30
    1
    12
    30

    Таны хадгаламжийн тооцоолол

    Таны хадгалсан мөнгө

    Нийт хүү

    Нийт дүн

Валютын ханшийн мэдээ