Дэлхийн олон улсад 6-р сарын 1-ний өдрийг “Хүүхдийн Эрхийг Хамгаалах Өдөр” хэмээн онцолж, дэлхий даяар хүүхдийн эрхийн асуудалд анхаарлаа хандуулж, тэдний эрүүл өсөж, торних нөхцөлийг бүрдүүлэхэд шаардлагатай арга хэмжээнүүдийг хэрэгжүүлдэг. Харин манай улс анх 1952 онд энэ өдрийг “Хүүхдийн баярын өдөр” болгон зарласан ба жил бүрийн энэ өдөр хүүхдийн эрхийг хамгаалах ажлуудыг зохион байгуулахаас гадна айл бүр бяцхан багачуудаа баярлуулж өнгөрөөдөг уламжлал тогтжээ.
Хэрэглэгчдээ хамгийн ихээр халамжилдаг SocialPay аппликэйшн ч энэ өдөр таныг болон таны гэр бүлийн бяцхан үрсийг хайрлахаа мартсангүй. Бид “Олон Улсын Хүүхдийн Эрхийг Хамгаалах Өдөр”-ийг угтан “SocialPay Loves kids” урамшуулалт аяныг 2022.05.27-06.10-ныг дуустал хэрэгжүүлж байна. Энэхүү урамшуулалт аяны үргэлжлэх хугацаанд та Улаанбаатар хотод байрлах дараах тоглоомын төвүүдээр үйлчлүүлээд 20%-ийн буцаан олголтыг авах боломжтой боллоо.
Урамшуулал үйлчлэх тоглоомын төвүүд:
- Adventure Zone
- Dudu хүүхдийн музей
- Tree House /Family Cafe/
- Jump Trampoline
- Hunnu mall тоглоомын төв
- Kaidu World тоглоомын төв /Cinemanext/
Та дээрх төвүүдээр үйлчлүүлэхдээ заавал SocialPay ашиглан төлбөрөө төлөхөө битгий мартаарай. Таны буцаан олголт гүйлгээ хийгдсэнээс хойш 1 өдрийн дараа SocialPay-ийн дансанд тань орох болно.
Харилцагч та “Олон Улсын Хүүхдийн Эрхийг Хамгаалах Өдөр”-өөр бяцхан үрстэйгээ хамт цагийг хөгжилтэй өнгөрүүлээд, буцаан олголттой урамшуулалдаа амжиж хамрагдаарай.
Хараахан SocialPay-ийн хэрэглэгч болж амжаагүй хүмүүсийн хувьд доорх QR кодыг уншуулаад гар утсандаа аппликэйшнаа татаж авах боломжтой.