Хэрэглэгчдийн хүлээлт, амьдралын хэв маяг хурдацтай өөрчлөгдөж, дижитал шилжилт эрчимжиж буй энэ цаг үед олон улсын байгууллагууд “Customer Experience” (CX) буюу хэрэглэгчдийн туршлагын талаар чухалчилж үзэх болсон. Үйлчилгээний хөгжлийн дараагийн түвшин болох “Хэрэглэгчийн туршлага” буюу “Customer Experience” ойлголтыг түгээн дэлгэрүүлэх, дижитал шилжилт, технологи болон хэрэглэгч төвтэй бодлогын уялдаа, ухаалаг шийдлүүдийг санал болгох зорилготой “The Future of Customer Experience” арга хэмжээг өнөөдөр Монгол Улсад анх удаа зохион байгууллаа.
Уг хуралд технологи, боловсрол, банк санхүү, эрүүл мэнд, даатгал, финтек, худалдаа үйлчилгээ, харилцаа холбоо зэрэг салбарын 350 гаруй төлөөлөл оролцож, хэрэглэгчдийн туршлагын талаарх мэдлэг, цаашдын чиг хандлагын талаар санал бодлоо солилцсон юм. Энэхүү арга хэмжээнд Голомт банк салбарын байгууллагуудаа төлөөлөн урилгаар оролцож, харилцагч төвтэй соёл, хэрэглэгчийн туршлагын менежментийг хэрхэн хэрэгжүүлснээ хуваалцлаа. Голомт банк харилцагчдын эерэг туршлагыг бий болгож, сэтгэл ханамжийг нэмэгдүүлэхэд үргэлж анхаарч, СХ суурьтайгаар бүх дотоод үйл ажиллагаа, менежментээ сайжруулан өөрчилсөн. Мөн харилцагчдын санал хүсэлтийг хүлээн авч хэрэгцээ шаардлагыг тодорхойлон, хүлээлтийг давсан бүтээгдэхүүн, үйлчилгээг бүх сувгаар хүргэн ажилладаг учраас “The Future of Customer Experience Conference”-ийг зохион байгуулагчдын зүгээс бидэнд “The Best Customer Centric Company” шагнал хүртээснийг дуулгахад таатай байна.