Голомт банк “Start”-тай хамтран ажиллана


Монгол Улсын  мэдээлэл технологийн салбар, стартап эко системийн үр ашгийг нэмэгдүүлэх, салбарын  хөгжилд хувь нэмрээ оруулах зорилгын хүрээнд Голомт банк болон “Start venture builder” компани хамтран ажиллах Санамж бичиг байгууллаа.

“Start” компани нь энтерпренерүүдийг дэмжих, шинийг эрэлхийлэгч, инновацыг хөгжүүлэгч венчур биулдер төрлөөр ажилладаг бөгөөд одоогоор технологийн 9  стартаптай хамтран ажиллаж байна. Эдгээрээс  “ Зочил”, “Гэрү”, “Melearn” зэрэг  компанийн үйлчилгээ олон нийтэд танигдаж, шинэлэг шилдэг шийдлүүдийг хүргэж байна. “Start”  нь ирээдүйд олон улсад нэвтэрч тэлэхүйц бизнес моделийг эрэлхийлж байгаа ба хамтран ажиллаж буй болон бусад стартап компанийг дэмжих, цаашлаад Монгол Улсын стартап эко системийг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах зорилготой юм.

Дижитал банкны үйлчилгээгээр тэргүүлэгч Голомт банкны хувьд Монгол Улсын мэдээллийн технологийн салбар, стартап эко системийн бүтээгдэхүүн, үйлчилгээг бодит хэрэглээнд түүчээлэн нэвтрүүлэх, цаашдын хөгжилд хувь нэмэр оруулах болон олон улсад бүтээгдэхүүн, үйлчилгээгээ гаргахад нь дэмжих зорилтоо улам өргөжүүлэхээр ажиллаж байна.

  • 0
    100000000
    2000000000
    0
    20.8
    70
    0
    8
    30
    1
    12
    360

    Таны зээлийн тооцоолол

    Сар бүрийн төлбөр (Нийт төлбөр тэнцүү)

    Цалингийн хэмжээ (45%)


    Урьдчилгаа төлбөр

    Зээлийн хэмжээ

  • 10000
    1000000
    2000000000
    0
    10000
    5000000
    1
    12.4
    30
    1
    12
    30

    Таны хадгаламжийн тооцоолол

    Таны хадгалсан мөнгө

    Нийт хүү

    Нийт дүн

Валютын ханшийн мэдээ