“Голомт Алтны Форум-2022”-ыг амжилттай зохион байгууллаа


Голомт банкнаас Монгол Улсын эдийн засгийн гол хүч болсон, уул уурхайн салбарын хөгжлийг түүчээлэгч бизнесүүдийг дэмжих зорилготой “Голомт Алтны Форум” арга хэмжээг 3 дахь удаагаа амжилттай зохион байгууллаа. Уг арга хэмжээнд Монгол Улсын  алт олборлогч топ  аж ахуйн нэгж, уул уурхайн машин механизм, тоног төхөөрөмж үйлдвэрлэгч, нийлүүлэгч 75 байгууллагын 150 орчим төлөөлөл оролцож, уул уурхайн салбар, тэр дундаа алтны зах зээлийн орчинд гарсан өөрчлөлт, түүнд нөлөөлсөн хүчин зүйлийн талаар хэлэлцэж, ирээдүйн төлөв байдлын тухай  санал бодлоо солилцлоо.

Мөн тус форумын үеэр Голомт банкны санхүүгийн мэргэжилтнүүд дэлхийн эдийн засаг хийгээд алтны зах зээлийн нөхцөл байдал, цаашдын төлөвийн талаар судалгаа, мэдээллийг өгч, эрсдэлээс хамгаалах арга хэрэгслүүдийг танилцуулсан нь оролцогчдын талархлыг хүлээсэн юм. Үүнээс гадна Голомт банкны зүгээс Аодэ, Хера Экуйпмент, Юбиксолюшн, Трансвест Монголиа зэрэг компаниудтай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж, уул уурхайн салбарт чиглэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээгээр тэдний үйл ажиллагааг дэмжихээр боллоо.

Бид энэхүү арга хэмжээгээрээ дамжуулан салбартаа тэргүүлэгч, манлайлагчдыг нэг дор цуглуулан, уул уурхайн салбарыг цаашлаад улс орны эдийн засгийг хөгжүүлэх оновчтой шийдэл, боломжийг хамтдаа эрэлхийлэхийг зорилоо. Мөн оролцогч байгууллагуудад харилцан мэдээлэл, туршлагаа солилцох боломжийг олгосноор тэдний бизнесийн хамтын ажиллагаанд ч томоохон түлхэц болсон гэж найдаж байна.

  • 0
    100000000
    2000000000
    0
    20.8
    70
    0
    8
    30
    1
    12
    360

    Таны зээлийн тооцоолол

    Сар бүрийн төлбөр (Нийт төлбөр тэнцүү)

    Цалингийн хэмжээ (45%)


    Урьдчилгаа төлбөр

    Зээлийн хэмжээ

  • 10000
    1000000
    2000000000
    0
    10000
    5000000
    1
    12.4
    30
    1
    12
    30

    Таны хадгаламжийн тооцоолол

    Таны хадгалсан мөнгө

    Нийт хүү

    Нийт дүн

Валютын ханшийн мэдээ