Голомт банкны Гүйцэтгэх захирал Норихико Като “Хаш эрдэнийн одон” хүртлээ


Голомт банкны Гүйцэтгэх захирал Норихико Като “Хаш эрдэнийн одон” хүртлээ

Монголын банкны холбоо (МБХ)-ны ээлжит ХVI чуулган өнгөрсөн долоо хоногт болж, оролцогчид банк санхүүгийн салбарын өнөөгийн нөхцөл байдлыг дүгнэн, хэтийн төлвийг хэлэлцэж, цаашид хийх ажлуудын талаар санал бодлоо хуваалцлаа. Тус чуулганд Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн мэндчилгээ дэвшүүлж, МБХ-ны ерөнхийлөгч Б.Мэдрээ 2021 онд хэрэгжүүлсэн ажлынхаа тайланг танилцуулан банкны салбарын ололт, амжилтыг дүгнэв.

Монгол Улсад 2 шатлалт банкны тогтолцоо үүсэж, хөгжсөний 30 жилийн ойтой давхцаж буйгаараа уг чуулган онцлог болсон юм. Чуулганы  үеэр Монголын  банк, санхүүгийн салбарын хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсан эрхмүүдийг тодруулан алдаршууллаа. МБХ-ны Дээд шагнал болох “Хаш эрдэнийн одон”-гийн эзнээр МБХ-ны дэд ерөнхийлөгч, Голомт банкны Гүйцэтгэх захирал Норихико Катог тодруулсан юм. Норихико Като нь банкны салбарт 30 гаруй жил ажиллаж буй туршлагатай шилдэг банкир бөгөөд  ажлын гараагаа The Bank of Tokyo буюу одоогийн MUFG банкнаас эхэлж, Токио, Нью-Йорк, Амстердам, Бахрейн дахь салбарт  удирдлагын бүх шатанд, 2009-2016 онд Хаан банканд Гүйцэтгэх захирлын орлогч, Гүйцэтгэх захирал, 2016-2019 онд Камбож дахь Sathapana банкны Гүйцэтгэх захирал, 2019 оноос өнөөг хүртэл Голомт банкны Гүйцэтгэх захирал болон МБХ-ны дэд ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байна.

Мөн чуулганы үеэр банкны салбарын шилдгийн шилдгүүдийг тодорхойлдог “Шилдэг банкир” шагналыг Голомт банкны Зээлийн газрын захирал М.Наранхүү хүртсэн юм. Өнгөрсөн жилийн арга хэмжээг цар тахлаас хамааран онлайнаар зохион байгуулсан тул энэ үеэр 2020 оны “Хаш эрдэнийн одон”-гийн эзнээр тодорсон Монголбанкны Ерөнхийлөгч асан, Голомт банкны ТУЗ-ийн гишүүн Ж.Үнэнбатад шагналыг ёслол хүндэтгэлтэйгээр гардууллаа.

  • 0
    100000000
    2000000000
    0
    20.8
    70
    0
    8
    30
    1
    12
    360

    Таны зээлийн тооцоолол

    Сар бүрийн төлбөр (Нийт төлбөр тэнцүү)

    Цалингийн хэмжээ (45%)


    Урьдчилгаа төлбөр

    Зээлийн хэмжээ

  • 10000
    1000000
    2000000000
    0
    10000
    5000000
    1
    12.4
    30
    1
    12
    30

    Таны хадгаламжийн тооцоолол

    Таны хадгалсан мөнгө

    Нийт хүү

    Нийт дүн

Валютын ханшийн мэдээ