Ирээдүйгээ хайрладаг хүн бүрт зориулсан “Sky Garden Residence” хотхон


Ирээдүйгээ хайрладаг хүн бүрт зориулсан “Sky Garden Residence” хотхон

Улс үндэстний хүн ам, эдийн засаг, шинжлэх ухааны дэвшил, сэтгэхүйн хэмжээс, соёлын чиг хандлагын төв цэг нь болсон нэг саяас дээш оршин суугчтай хотыг Метрополис гэдэг. Энэ нэр томьёонд Улаанбаатар хот маань багтдаг болоод цөөнгүй жилийг ардаа үджээ. Гэвч метрополис хотод өөрийн давуу тал байдгийн нэгэн адил өөрийн сул тал ч гэж бий. Жишээ нь, агаарын бохирдол, автомашины түгжрэл, дуу чимээ, төлөвлөлтгүй барилгууд гэх мэт.

Харин бидэнд эдгээр асуудлаас холдож, тав тухыг мэдрэх боломжийг олгодог газар бол бидний гэр орон, амьдрах орчин юм. Сүүлийн жилүүдэд их хотын сул талаас тусгаарлагдаж, тав тухтай орчинд амьдрах нөхцөлийг хангасан орон сууцнууд Улаанбаатарт цөөнгүй баригдаж байна. Нийслэл нэг жилийн дотор л өөрчлөгдөн тэлж байгаагийн бодит илрэл бол 2021 онд орон сууцны 260 гаруй төсөл хэрэгжиж буй явдал юм. Энэ нь өмнөх онтой харьцуулахад 2.4 дахин их тоо ажээ. Гэхдээ шинээр баригдаж буй хотхон, орон сууцны тоо өсөхийн хэрээр тэдгээр барилгууд эрүүл, аюулгүй орчны шаардлага хангаж чадаж байна уу? гэдэгт илүү анхаарах шаардлага үүсээд байна. Тиймээс бид энэ удаад танд тав тухыг дээд зэргээр мэдрүүлэхийн зэрэгцээ таны хүүхдийг аюулгүй, эрүүл орчинд өсч торних бүхий л бололцоог бүрдүүлсэн эко төслийг танилцуулахаар бэлдсэн нь “Sky Garden Residence” юм.

Улаанбаатар хотод өнгө нэмээд зогсохгүй орчин үеийн шинэлэг шийдэл, шилдэг архитектур, олон улсын стандартыг нэвтрүүлсэн эко хотхоны бүтээн байгуулалтын ажилд 410 гаруй хүн ажиллаж байна. Хотын хөгжилд хөг нэмж байгаа энэ төслийг өмнө нь 3000 гаруй айлын орон сууцыг ашиглалтад оруулсан туршлагатай “Teso Properties” компанийнхан бүтээн босгож байна. Өдөр бүр үнэ цэн нь нэмэгдэж буйгаараа “Sky Garden Residence” төсөл тансаг зэрэглэлийн бусад орон сууцнууд дундаа эрс ялгарна. Шалтгаан нь их хотын стрессээс оршин суугчдаа зааглаж, зөвхөн тав тух, аюулгүй байдлыг мэдрүүлж чадсанд л байгаа юм.

“Ирээдүйгээ хайрлая” уриатай “Sky Garden Residence” хотхоны 11 блок бүхий том барилгын ажил төлөвлөсөн хугацаандаа чанарын өндөр гүйцэтгэлтэй хэрэгжиж байгаа нь төслийн санхүүжилттэй салшгүй холбоотой. Шинэ технологи, шилдэг шийдэл, эрүүл аюулгүй эко орчин бүрдүүлсэн “Sky Garden Residence” төслийг хэрэгжиж эхэлсэн цагаас нь Голомт банк өнөөг хүртэл санхүүжүүлэн хамтран ажиллаж буй юм. Бид анх 2017 онд эхэлсэн “Sky Garden Residence” төслийн Фаз-1, Фаз-2 дээр 40 хувийн санхүүжилтийг гаргасан бол одоо Фаз-3 дээр шаардлагатай үйл ажиллагааны зардал, хөрөнгөөр дэмжин ажиллаж байна. Голомт банк өмнө нь ч та бидний сайн мэдэх “Гарден Сити”, Бага тэнгэрийн ам, “Голден будда”, “Кинг тауэр”, “NCD”, “Энхжин” зэрэг амар тайван байдлыг бүрэн мэдрүүлэх, шинэлэг орон сууцны төслүүдийг үргэлж дэмжиж, санхүүгийн асуудлыг цаг хугацаанд нь шийдвэрлэсээр ирсэн туршлагатай. Голомт банк цаашид ч нийгмийн хариуцлагынхаа хүрээнд тав тух, ухаалаг шийдлийг бий болгох орон сууцны томоохон төслүүдтэй хамтран ажиллах болно.

  • 0
    100000000
    2000000000
    0
    20.8
    70
    0
    8
    30
    1
    12
    360

    Таны зээлийн тооцоолол

    Сар бүрийн төлбөр (Нийт төлбөр тэнцүү)

    Цалингийн хэмжээ (45%)


    Урьдчилгаа төлбөр

    Зээлийн хэмжээ

  • 10000
    1000000
    2000000000
    0
    10000
    5000000
    1
    12.4
    30
    1
    12
    30

    Таны хадгаламжийн тооцоолол

    Таны хадгалсан мөнгө

    Нийт хүү

    Нийт дүн

Валютын ханшийн мэдээ