Голомт банк “Ажлын байрны нээлттэй өдөрлөг”-ийг зохион байгуулж байна


Голомт банк “Ажлын байрны нээлттэй өдөрлөг”-ийг зохион байгуулж байна

Голомт банк “Сайн сайхныг санхүүжүүлнэ” уриан дор нийгмийн хариуцлагын хүрээнд олон арга хэмжээ, төсөл, хөтөлбөрүүдийг санаачлан зохион байгуулдаг.

Энэ хүрээнд оюутан, залуучуудыг тогтвортой ажлын байртай болоход дэмжих “Ажлын байрны нээлттэй өдөрлөг”-ийг зохион байгуулж байна. Тус өдөрлөг нь өнөөдөр буюу 2021.11.25-ны өдрийн 14:00-20:00 цагийн хооронд “Bluesky tower”-ийн 5-р давхарт болох юм.

Та энэхүү арга хэмжээнд хүрэлцэн ирснээр Хүний нөөцийн ажилтнуудтай шууд ярилцлага хийн, Голомт банкны гэр бүлийн гишүүн болох боломжтой.

Та уг арга хэмжээнд ирснээр:

  • Оюутнуудад зориулсан хагас цагаар ажиллах боломж
  • Голомт банкны ажлын байрны талаарх бодит мэдээлэл авах
  • Хүний нөөцийн менежерүүдтэй ажлын ярилцлага шууд хийх
  • Карьер зөвлөгөө авах
  • Зан төлөвийн тест өгөх
  • Эмчийн зөвлөгөө авах

Та бидний нэг болсноор:

  • Эрч хүчтэй чадварлаг хамт олон
  • Ажлын байрны таатай орчин нөхцөл
  • Өсөж дэвших боломж
  • Тасралтгүй сурч, хөгжих боломж
  • Өрсөлдөхүйц цалин хөлс, урамшуулал
  • Таны ажлыг бодитоор үнэлэх шагнал урамшуулал
  • Бүх төрлийн нийгэм, ахуйн хөнгөлөлт, хангамж таныг хүлээж байна.

“Ажлын байрны өдөрлөг” нь нээлттэй хэлбэрээр болох тул ирээдүйд өсөж, хөгжих боломжтой, тогтвортой ажлын байртай болохыг хүссэн хүн бүхнийг бид энэхүү арга хэмжээнд урьж байна.

  • 0
    100000000
    2000000000
    0
    20.8
    70
    0
    8
    30
    1
    12
    360

    Таны зээлийн тооцоолол

    Сар бүрийн төлбөр (Нийт төлбөр тэнцүү)

    Цалингийн хэмжээ (45%)


    Урьдчилгаа төлбөр

    Зээлийн хэмжээ

  • 10000
    1000000
    2000000000
    0
    10000
    5000000
    1
    12.4
    30
    1
    12
    30

    Таны хадгаламжийн тооцоолол

    Таны хадгалсан мөнгө

    Нийт хүү

    Нийт дүн

Валютын ханшийн мэдээ