Голомт банк “Infosys Finacle Innovation Awards”-аас “COVID Response Innovation” шагнал хүртлээ


Хиймэл оюун ухаан, програм хангамжийн нийлүүлэлт, үйлчилгээгээр дэлхийд тэргүүлэгч Infosys Finacle компаниас жил бүр зохион байгуулдаг “Infosys Finacle Innovation Awards-2021” арга хэмжээнд Голомт банкийг “COVID Response Innovation” төрөлд SocialPay дижитал хэтэвч болон Робот процесс автоматжуулалтын (RPA) системүүдийг үндэслэн шилдгээр шалгаруулжээ. Долоо дахь жилдээ зохиогдож буй тус арга хэмжээнд дэлхийн 50 гаруй орны банк, санхүүгийн байгууллагууд нэр дэвшин өрсөлдсөнөөр Голомт банк ийнхүү гурав дахь жилдээ тодорлоо.

Голомт банк 2017 онд SocialPay дижитал хэтэвчийг хэрэглээнд нэвтрүүлсэн нь банк, санхүүгийн салбарт хамгийн өргөн хэрэглэгдэж, харилцагчдын талархлыг хүлээн Монголын финтекийн салбарт тэргүүлэгч аппликэйшний нэг болоод байна. Мөн цар тахлын үед харилцагчдын эрүүл мэнд, аюулгүй байдалд онцгойлон анхаарч, бүтээгдэхүүн үйлчилгээгээ ямагт шинэчлэн сайжруулахын тулд дижитал шилжилтийн хурдаа эрчимжүүлснээр Монгол Улсын банк, санхүүгийн салбар, тэр дундаа дижитал банкны зах зээлд тэргүүлэгч байр сууриа бататгаж, олон улсад нэр хүндтэй “Global Finance” сэтгүүлээс “Монгол Улсын Шилдэг Дижитал Банк”-аар гурван жил дараалан өргөмжилсөн билээ.

Infosys Finacle компаниас дэлхий нийтийг хамарсан цар тахлын нөхцөл байдлыг харгалзан үзэж, “Ковидын эсрэг хариу арга хэмжээ” төрлийг энэ жил шинээр нэмж оруулжээ. Олон улсын банк санхүү, технологийн салбарын тэргүүлэгчдээс бүрдсэн шүүгчдийн бүрэлдэхүүн цар тахлын үед банкнуудын үйл ажиллагаа, авч буй арга хэмжээ, дэвшилтэт бүтээгдэхүүн үйлчилгээ нэвтрүүлэлт, түүний давуу тал, хүртээмжтэй байдал зэрэг үзүүлэлтүүдийг үндэслэн ялагчдыг тодруулснаараа онцлог болж байна. Энэ талаар тус компанийн гүйцэтгэх захирал Санат Рао “Энэ жил бид арга хэмжээгээ илүү өргөн цар хүрээнд олон төрлөөр шалгаруулан зохион байгуулсан нь дэлхийн банкнууд тогтвортой хөрөнгө оруулалт, инноваци шингэсэн бүтээгдэхүүнд голчлон анхаарч буйг харууллаа. Infosys Finacle Innovation Awards-ын ялагчид хамгийн үр дүнтэй, технологид суурилсан, шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээнүүдийг нэвтрүүлж чадсан нь дэлхийн банк, санхүүгийн салбарын хөгжилд хувь нэмрээ оруулсаар байна” хэмээн онцолсон юм.

Амжилт бүрд хамт байдаг эрхэм харилцагч, хамтрагч байгууллагууддаа талархал илэрхийлье.

  • 0
    100000000
    2000000000
    0
    20.8
    70
    0
    8
    30
    1
    12
    360

    Таны зээлийн тооцоолол

    Сар бүрийн төлбөр (Нийт төлбөр тэнцүү)

    Цалингийн хэмжээ (45%)


    Урьдчилгаа төлбөр

    Зээлийн хэмжээ

  • 10000
    1000000
    2000000000
    0
    10000
    5000000
    1
    12.4
    30
    1
    12
    30

    Таны хадгаламжийн тооцоолол

    Таны хадгалсан мөнгө

    Нийт хүү

    Нийт дүн

Валютын ханшийн мэдээ