“М-Си-Эс Кока-Кола”- компаний байгальд ээлтэй шийдлүүд


“М-Си-Эс Кока-Кола”- компаний байгальд ээлтэй шийдлүүд

Нийгмийн хариуцлагатай компаниуд байгаль орчинд ээлтэй, хамгийн дэвшилтэт гэсэн технологийг үйлдвэрлэлдээ нэвтрүүлэхийг илүүд үздэг болжээ. Түүчээлэгч болж олон төслийг амжилттай хэрэгжүүлээд байгаа “М-Си-Эс Кока-Кола” компанийг “Хөгжлийг дэмжсэн онцлох төслүүд” цуврал энэ удаад онцолж байна.

“М-Си-Эс Кока-Кола” компани өдгөө 800 гаруй ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулдаг. Тэд шилдэг татвар төлөгч, байгаль орчинд ээлтэй, орчин үеийн технологи нэвтрүүлэгч, нийгмийн хариуцлагын хүрээнд олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэгч гэдгээрээ хувийн хэвшил дундаа манлайлагчдын нэг юм.

Тэд энэ жилээс эхлэн үйлдвэрээс гарсан хуванцар хог хаягдлаа дахин боловсруулах кампанит ажлыг эхлүүлжээ. Энэ хүрээнд 2030 он гэхэд нийт хаягдал хуванцар саваа 100 хувь дахин боловсруулж, сав баглаа боодлынхоо жинг бууруулах зорилго тавиад байна.

Энэхүү компанит ажлаар “М-Си-Эс Кока-Кола” компани нь 2018 оноос эхлэн өөрийн нийлүүлэгч “Ти Эм Эл” ХХК-тай хамтран Монгол Улсад анх удаа хуванцар савыг дахин боловсруулах үйлдвэрийн төслийг хэрэгжүүлж буй юм. Уг үйлдвэр нь жилд 20 мянган тонн хаягдал хуванцрыг дахин боловсруулах бөгөөд ундааны саванд ордог хуванцартай дүйцэхүйц чанартай түүхий эд болгох хүчин чадалтай юм.

Мөн үйлдвэрийн төслийн хүрээнд хуванцар сав цуглуулах, ялгах, дахин боловсруулах 110 гаруй ажлын байрыг шинээр бий болгожээ. Түүнчлэн “М-Си-Эс Кока-Кола” компани 2014 оноос эхлэн сав, баглаа, боодлынхоо жинг бууруулах ажлыг эхлүүлсэн байна. Энэ нь байгаль орчинд ээлтэй байх зорилтоо бодитоор хэрэгжүүлж буйн нэгэн жишээ юм.

Үүнээс гадна эко системийг нэвтрүүлэх зорилгын хүрээнд “М-Си-Эс Кока-Кола” компани Голомт банкны дэмжлэгтэйгээр энэ жил түүхий нүүрс шатаадаг уурын зуухыг халж, хийн түлшний зуухтай Монгол Улсын анхны хүнсний үйлдвэр болж чадсан юм. Голомт банкны хувьд байгальд ээлтэй, дэвшилтэт технологийг эх орондоо нутагшуулж буй компаниудыг үргэлж дэмжсээр ирсэн. Үүний нэг болох энэхүү төсөл нь жилдээ 7000 орчим тонн түүхий нүүрс хэрэглэхгүй байх боломжийг “М-Си-Эс Кока Кола” компанийнханд бүрдүүлж өгч байгаа аж.

Агаарын бохирдол үүсгэхгүй, байгальд ээлтэй (emission free) инженерингийн шинэлэг шийдэл бүхий төслийг амжилттай хэрэгжүүлсэн “М-Си-Эс Кока-Кола” компанийн Гүйцэтгэх захирал Л.Мягмаржав:

Энэхүү төслийг хэрэгжүүлснээр Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Агаарын бохирдлыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” 43-р тогтоол, “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62-р тогтоол, Нийслэлийн Засаг даргын “Нам даралтын зууханд түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” А/1377 захирамжийг компанийн түвшинд хэрэгжүүлэх боломжтой боллоо” хэмээн ярьсан юм.

Ийнхүү “М-Си-Эс Кока-Кола” компани нь Японы “NTEC” компанийн найман ширхэг ус халаах зуух, БНСУ-ын “DAEYEOL” компанийн дөрвөн ширхэг хийн түлшээр ажилладаг уурын зуухыг ашиглалтад оруулсан байна. Энэ нь төвлөрсөн дулаан хангамжид холбогдоогүй, түүхий нүүрсээр ажилладаг зуухтай бусад үйлдвэр, аж ахуй нэгжүүдэд шинэчлэл хийх сайн жишиг боллоо.

Ийнхүү “М-Си-Эс Кока-Кола” компани шат дараатайгаар хүрээлэн буй орчиндоо ээлтэй, эко системийг үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлэн ажиллаж байна.

  • 0
    100000000
    2000000000
    0
    20.8
    70
    0
    8
    30
    1
    12
    360

    Таны зээлийн тооцоолол

    Сар бүрийн төлбөр (Нийт төлбөр тэнцүү)

    Цалингийн хэмжээ (45%)


    Урьдчилгаа төлбөр

    Зээлийн хэмжээ

  • 10000
    1000000
    2000000000
    0
    10000
    5000000
    1
    12.4
    30
    1
    12
    30

    Таны хадгаламжийн тооцоолол

    Таны хадгалсан мөнгө

    Нийт хүү

    Нийт дүн

Валютын ханшийн мэдээ