Голомт банктай хамтарсан “Бүтээлч менторшип” сургалтыг амжилттай зохион байгууллаа


Голомт банктай хамтарсан “Бүтээлч менторшип” сургалтыг амжилттай зохион байгууллаа

Голомт банкны зүгээс эмэгтэйчүүдэд санхүүгийн үйлчилгээг илүү хүртээмжтэй, ахисан түвшинд хүргэж, бизнесээ өргөжүүлэн тэлэхэд шаардлагатай мэргэжлийн сургалт, зөвлөгөө болон санхүүгийн дэмжлэг туслалцааг хүргэх зорилго бүхий “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих”  хөтөлбөрийг 1 жилийн турш амжилттай хэрэгжүүллээ. Бид энэ хөтөлбөрийн хүрээнд Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн ментор клубтэй хамтран олон үр өгөөжтэй сургалтуудыг зохион байгуулж байсан. Харин энэхүү цуврал сургалтын хамгийн сүүлийн дугаар “Бүтээлч менторшип” сэдвийн хүрээнд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Бид цуврал сургалтын сургагч багшаар ажилласан Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн ментор клубийн Гүйцэтгэх захирал Э.Уянгатай хэдэн хором ярилцсаныг хүргэж байна.

Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн ментор клубийн Гүйцэтгэх захирал Э.Уянга:

Сайн байна уу? Та өөрийгөө танилцуулахгүй юу?

Сайн байна уу? Намайг Уянга гэдэг. Би Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн ментор клубийн Гүйцэтгэх захирлаар ажилладаг.

Та сургагч багшийн хувьд бидэнд өнөөдрийн сургалтын талаар мэдээлэл өгөхгүй юу?

Өнөөдөр “Бүтээлч менторшип” сэдэвтэй цогц сургалтыг явуулж байна. Энэхүү сургалт нь 5 хоног явагдаад өнөөдөр хаагдаж байгаа юм. Бид энэ өдрүүдэд сургалт орохын хажуугаар үдээс хойш нь бусад бизнесүүдтэй танилцах аяллыг зохион байгуулсан. Энэ нь сургалт дээр үзсэн зүйлээ бататгах, бусдын туршлагаас суралцах давуу талыг манай оролцогчдод олгож байсан.

Ер нь бизнес эмэгтэйчүүдэд зориулсан цуврал сургалтуудыг ямар хэлбэрээр зохион байгуулж байсан бэ?

Голомт банктай хамтарсан энэхүү цуврал сургалтыг бид амжилттай зохион байгууллаа. Энэ хугацаанд цар тахлаас үүдэн зарим сургалтыг онлайнаар зохион байгуулах тохиолдлууд байсан. Цуврал сургалтын хэлбэрийг ерөнхийд нь онлайн, танхим, практик гэж 3 бүлэгт хувааж болно. Сургалтын явцын хувьд эхлээд ментор багш маань тодорхой сэдвийн хүрээнд шинэ мэдээ, мэдээллээ өгч, үүний дараа бүх оролцогчдыг өрөөнд хуваан дасгал ажил ажиллуулан, үзсэн мэдлэгээ бататгах хэлбэрээр сургалтуудыг явуулсан байгаа.

Сургалтуудын гол агуулга, чиглэл нь юу байв?

Бид энэхүү сургалтаар дамжуулан жижиг, дунд үйлдвэрлэл эрхэлдэг болон гарааны бизнесээ эхлүүлж буй эмэгтэйчүүдэд зориулан байгууллагын маркетинг, хүний нөөцийн асуудал гэх мэт тэдний үйл ажиллагааг сайжруулахад чиглэсэн мэдээ, мэдээллийг өгөхийг зорьсон. Тиймдээ ч Дижитал шилжилт, Онлайн худалдаа, Харилцааны ур чадвар, Амжилттай баг бүтээхүй, Хог хаягдлын менежмент, Кластер хөгжил гэх мэт тэдний бизнесийн үйл ажиллагаанд хэрэг болох сургалтуудыг сонгон орсон байгаа.

Энэхүү цуврал сургалтаас гарсан үр дүн нь юу байсан бэ?

Энэхүү сургалтаар дамжуулан бизнес эрхлэгч эмэгтэйчүүд бизнесээ хөгжүүлэхэд зориулсан мэргэжлийн мэдлэгийг олж авах, харилцан туршлага солилцох, бизнесийн түнш, хамт олонтой болох, зөвхөн сургагч багшаас суралцаад зогсохгүй бусдаасаа суралцаж, зөвлөгөө мэдээллээ хуваалцах гэх мэт маш олон эерэг үр дүн харагдаж байсан.

Таны хувьд оролцогчид эдгээр сургалтуудаас юуг олж аваасай гэж хүсэж байна вэ?

Том зүйлийг хүсэхэд хэцүү л дээ. Гэхдээ хамгийн гол нь оролцогчид маань зөвхөн бизнесээ явуулах гэхээсээ илүү удирдлагын хувьд өөрийн ур чадвараа хөгжүүлэх сургалт, арга хэмжээнд тогтмол хамрагдаж, түүнийгээ бизнесийн үйл ажиллагаандаа ашиглах нь чухал гэдэг хандлагыг олж аваасай гэж хүсэж байсан. Үүндээ хүрсэндээ ч баяртай байна. Хандлагаа ингэж өөрчлөх нь өөрийгөө цаашлаад үйл ажиллагаагаа хөгжүүлэх нэг арга зам болно гэдэгт итгэлтэй байна.

Цогц хөтөлбөр бүхий сургалтыг хэд хэдэн удаа зохион байгуулсан гэсэн. Энэ талаар?

Тэгсэн. Бичил бизнесийн хөлөгт тоглоом, Бизнесийн загвараа сайжруулах, Бүтээлч менторшип  зэрэг цогц хөтөлбөртэй сургалтуудыг албан ёсны эрхтэйгээр явуулсан. Энэ нь тус бүр 2-5 удаагийн сургалтуудаас бүрдэх цогц сургалтын хөтөлбөр байдаг. Үүнийг бизнес эрхлэгч эмэгтэйчүүддээ зориулан хэд хэдэн удаа сургалтаар орсон.

Голомт банктай хамтран ажиллаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих цуврал сургалтыг амжилттай зохион байгуулсанд баярлалаа.

Баярлалаа. Танай хамт олонд бас баярлалаа.

Голомт банкны зүгээс цаашид ч жижиг дунд бизнес эрхлэгчид тэр дундаа эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжин ажиллах болно. Эрхэм харилцагч та ч бас бизнесийн салбар дахь эмэгтэйчүүдийн оролцоо, манлайллыг дэмжиж, бидэнтэй хамт байна гэдэгт итгэлтэй байна.

  • 0
    100000000
    2000000000
    0
    20.8
    70
    0
    8
    30
    1
    12
    360

    Таны зээлийн тооцоолол

    Сар бүрийн төлбөр (Нийт төлбөр тэнцүү)

    Цалингийн хэмжээ (45%)


    Урьдчилгаа төлбөр

    Зээлийн хэмжээ

  • 10000
    1000000
    2000000000
    0
    10000
    5000000
    1
    12.4
    30
    1
    12
    30

    Таны хадгаламжийн тооцоолол

    Таны хадгалсан мөнгө

    Нийт хүү

    Нийт дүн

Валютын ханшийн мэдээ