Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд зориулсан “Харилцааны ур чадвар” цахим сургалтыг зохион байгууллаа


Аливаа бизнес тэр дундаа үйлчилгээний байгууллагын үйл ажиллагааг тогтвортой, амжилттай явуулахад үйлчлүүлэгч болон байгууллагын дотоод харилцаа, хандлага чухал нөлөө үзүүлдэг. Шинэ үеийн бизнес эрхлэгчид үйл ажиллагаагаа хөгжүүлэхийн тулд хэрэглэгч, үйлчлүүлэгчээс гадна удирдлага ба ажилтан хоорондын эргэх холбоог сайжруулахад чиглэсэн олон арга хэмжээг авч хэрэгжүүлдэг болжээ. Ажилтан, удирдлагын харилцаанд анхаардаг байгууллагуудын туршлагаас харахад харилцаа, хандлагын сургалтыг дотооддоо тогтмол явуулах, ажилчдаа сонсох өдрийг зохион байгуулах болон шинэ санаа, санаачилгыг дэмжих бодлого баримтлах гэх мэт олон аргаар байгууллагын харилцаа, уур амьсгалыг сайжруулж байна.

Харилцаа, хандлагыг чухалчилж үздэг болсон өнөө үед Голомт банк, Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн ментор клуб хамтран “Харилцааны ур чадвар” сэдвээр ээлжит цахим сургалтаа 2021.08.06-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Бидний зохион байгуулсан сургалтад Монголын бизнесийн салбарт манлайлагч эмэгтэйчүүдийн төлөөллүүд оролцож, үйл ажиллагаагаа амжилттай хөгжүүлэхэд харилцаа, хандлага хэрхэн нөлөөлдөг талаар харилцан санал солилцсон юм. Энэ удаагийн сургалтад “Полиси” төвийн Ахлах сургагч Г.Эрдэнэгэрэл ментор багшаар уригдаж оролцлоо. Тэрээр сургалтын дундуур хичээлийн сэдэвтэй холбоотой даалгавар, үр дүнг хамтран ярилцаж, асуудлыг хэрхэн шийдэх арга замуудыг зааж өгсөн нь арга хэмжээг улам сонирхолтой болгож байлаа.

Энэ үеэр Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн ментор клубийн зүгээс “Бизнес эрхлэгч эмэгтэй” хэмээх тодорхойлолтыг албан ёсоор холбогдох хуульд тусгахаар ажиллаж байгаа тухай таатай мэдээг бидэнд дуулгасан юм. Хуульд энэхүү тодорхойлолтыг оруулснаар Төр болон олон улсын байгууллагуудын зүгээс бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд үзүүлэх санхүүгийн дэмжлэг, төсөл, хөтөлбөрүүдийн тоо нэмэгдэж, илүү хүртээмжтэй болох давуу талтай.

Харин Голомт банкнаас эмэгтэй бизнес эрхлэгчдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилготой “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих зээл”-ийг харилцагчдадаа олгож эхлээд байна. Та “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих зээл”-ийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

  • 0
    100000000
    2000000000
    0
    20.8
    70
    0
    8
    30
    1
    12
    360

    Таны зээлийн тооцоолол

    Сар бүрийн төлбөр (Нийт төлбөр тэнцүү)

    Цалингийн хэмжээ (45%)


    Урьдчилгаа төлбөр

    Зээлийн хэмжээ

  • 10000
    1000000
    2000000000
    0
    10000
    5000000
    1
    12.4
    30
    1
    12
    30

    Таны хадгаламжийн тооцоолол

    Таны хадгалсан мөнгө

    Нийт хүү

    Нийт дүн

Валютын ханшийн мэдээ