MONGWBL төслийн хүрээнд нээлттэй тендер зарлагдлаа


Монгол Улсын дээд боловсролын салбарт ажлын байранд суурилсан сургалтыг нэвтрүүлэх замаар төгсөгчдийн ажлын байрны ур чадварыг хөгжүүлэн, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилготой “Erasmus+ MONGWBL“ үндэсний хэмжээний төсөл албан ёсоор эхлээд байгаа билээ.

3 жилийн хугацаанд үргэлжлэх уг төслийг Отгонтэнгэр их сургууль, Голомт банк болон  Европын Холбооноос хамтран 5 орны их сургуулиуд, Монгол Улсын 5 их сургууль, 3 байгууллагатай хамтран хэрэгжүүлэх юм.

Уг төслийн хүрээнд зохион байгуулагчдын зүгээс их, дээд сургуулиудын тоног төхөөрөмж худалдан авах нээлттэй тендерт оролцохыг урьж байна.

Тендер шалгаруулалтын нэр: “Төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын дээд боловсролын тогтолцоонд ажлын байранд суурилсан сургалтыг нэвтрүүлэх нь” (MONGWBL)

Тендерийн материалыг 2021 оны 5-р сарын 19-ний өдрийн 10.00 цагаас өмнө mongwbl@otgontenger.edu.mn хаягаар ирүүлнэ.

Дэлгэрэнгүй мэдээллийг mongwbl@otgontenger.edu.mn болон buyanjargalou@gmail.com цахим хаягаар төслийг зохицуулагчидтай холбогдон авна уу.

  • 0
    100000000
    2000000000
    0
    20.8
    70
    0
    8
    30
    1
    12
    360

    Таны зээлийн тооцоолол

    Сар бүрийн төлбөр (Нийт төлбөр тэнцүү)

    Цалингийн хэмжээ (45%)


    Урьдчилгаа төлбөр

    Зээлийн хэмжээ

  • 10000
    1000000
    2000000000
    0
    10000
    5000000
    1
    12.4
    30
    1
    12
    30

    Таны хадгаламжийн тооцоолол

    Таны хадгалсан мөнгө

    Нийт хүү

    Нийт дүн

Валютын ханшийн мэдээ