Орчин цагийн анхдагч хэрэгцээ – Эрүүл мэндийн даатгал


Орчин цагийн анхдагч хэрэгцээ - Эрүүл мэндийн даатгал

Өнөөдөр нийгмийн сүлжээгээр хайртай хань, аав ээж, үр хүүхдийнхээ эмчилгээ, хагалгааны зардлыг олохын тулд орон байр, унах унаагаа хүртэл заран, хандив тусламж гуйж буй хүмүүсийн талаарх мэдээллийг та цөөнгүй харж байгаа байх. Гэвч ингэснээрээ тэд шаардлагатай зардал, мөнгөө олдог уу гэвэл харамсалтай нь бараг л үгүй.

Асуудал тулгарсан үед түүнийг даван туулах, шийдвэрлэх нэг арга нь хувийн эрүүл мэндийн даатгал гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Өнөөдөр бидний дийлэнх нь санхүүгийн боловсрол болоод мэдээ мэдээлэл дутмагаасаа болоод боломжийг харахгүй өнгөрөөж байгаа нь нууц биш.

Хувийн эрүүл мэндийн даатгал гэж юу вэ?

“Хувийн эрүүл мэндийн даатгал” нь харилцагчийн аливаа гэнэтийн осол болон өвчний улмаас хийлгэсэн бүхий л төрлийн эмнэлэг эмчилгээний зардлыг төлөх зорилготой даатгал юм. Товчхондоо хэрвээ та даатгалтай хугацаандаа ямар нэгэн өвчин эмгэг тусч түүнийгээ эмчлүүлэх, цаашлаад хагалгаанд орох шаардлага гарвал таны өмнөөс тэрхүү зардлыг төлж, таныг санхүүгийн хүндрэлд орж хандив тусламж гуйж, цаашлаад амь насаа алдахаас ч сэргийлэх боломжтой.

Өнөөдөр Монголд ийм боломж байгаа юу гэвэл тийм гэж хариулна. 2020 оны IV улирлын байдлаар Монгол Улсад ердийн даатгалын 15 компани үйл ажиллагаа явуулж буйгаас 10 нь иргэдэд зориулсан дээрх төрлийн эрүүл мэндийн даатгалын бүтээгдэхүүнтэй. Компани бүрийн онцлогоос хамаараад бага зэрэг өөр ч ерөнхий зарчим болон нөхцөл нь ижил.

Хувийн эрүүл мэндийн даатгалд таны халааснаас гарах мөнгө болох даатгалын хураамж нь ч гэсэн дааж буй эрсдэлийн дүнтэйгээ харьцуулахад маш бага буюу дунджаар нэг жилийн 600-800 мянган төгрөг байдаг. Өөрөөр хэлбэл та жилд нэг л удаа дээрх мөнгийг төлөөд эргээд гэрээний эрсдэлийнхээ дагуу хамгийн багадаа 40-50 сая төгрөг авах боломжтой юм. Энэ мөнгө бол таны өөртөө зориулж гаргах ёстой зайлшгүй зардал. Зардал гэхээсээ илүү хэрэгцээ гэж тодорхойлсон нь зөв болов уу.

Нэг дор ийм хэмжээний мөнгө төлөх боломжгүй хүмүүст зориулан сар бүр хуваагаад төлөх боломж ч бий. Сардаа ердөө 60 орчим мянган төгрөг төлөөд та өөрийгөө хамгаалж байгаа хэрэг.

Даатгалын систем өндөр хөгжсөн АНУ-ын татвар төлөгчдийн 74-өөс дээш хувь нь хувийн эрүүл мэндийн даатгалд хамрагдсан байдаг бол эрүүл мэндийн нийт зардлын 40 орчим хувь нь хувийн эрүүл мэндийн даатгал сангаас гардаг байна.

Хувийн эрүүл мэндийн даатгал нь нийгмийн талаасаа хүн амын эрүүл мэндийг хамгаалах зорилгыг хангадаг бол эдийн засаг талаасаа эрүүл мэндийн салбарыг санхүүжүүлэх болон иргэдийн орлогыг хамгаалах үндсэн зорилтуудтай байдаг. Өөрөөр хэлбэл хувийн эрүүл мэндийн даатгал хөгжсөнөөр иргэд санхүүгийн дарамтад оролгүй эмнэлэг, эмчилгээний яаралтай тусламж авах боломжтой болдог бол нөгөө талаасаа эрүүл мэндийн салбарын хөрөнгийн суурийг хангаж түүний хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулдаг. Эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулалт очиж байна гэдэг нь өндөр цалинтай эмч, сувилагч, мэргэжлийн чанартай эмчилгээ үйлчилгээ, тохилог тухтай хүрэлцээтэй эмнэлэг цаашлаад гадагшаа эмчилгээний зардалд зарцуулагдаж буй мөнгө багасна гэсэн үг юм.

Голомт банкны Даатгал хариуцсан менежер Ч.Чинзориг

  • 0
    100000000
    2000000000
    0
    20.8
    70
    0
    8
    30
    1
    12
    360

    Таны зээлийн тооцоолол

    Сар бүрийн төлбөр (Нийт төлбөр тэнцүү)

    Цалингийн хэмжээ (45%)


    Урьдчилгаа төлбөр

    Зээлийн хэмжээ

  • 10000
    1000000
    2000000000
    0
    10000
    5000000
    1
    12.4
    30
    1
    12
    30

    Таны хадгаламжийн тооцоолол

    Таны хадгалсан мөнгө

    Нийт хүү

    Нийт дүн

Валютын ханшийн мэдээ