Б.Эрхбаяр: Голомт банк зээлийн хамгийн таатай нөхцөлөөр автомашин худалдан авах боломжийг олгож байна


Б.Эрхбаяр: Голомт банк зээлийн хамгийн таатай нөхцөлөөр автомашин худалдан авах боломжийг олгож байна

Автомашин худалдан авахад өөрт тохирсон унаагаа зөв сонгох, баталгаатай чанартай худалдан авалт хийхийн тулд борлуулалтын газраа зөв сонгох гээд олон чухал хүчин зүйлийг авч үзэх шаардлагатай болдог. Тиймээс автомашин худалдан авахаар сонирхож байгаа автомашин сонирхогчдодоо зориулан худалдан авалт хийхдээ анхаарах зүйлс болон Голомт банкны тусгай нөхцөлтэй зээлээр хүссэн унаагаа өөрийн болгох хөнгөлөлт, боломжууд зэрэг сэдвээр тус банкны “Автоланд зээлийн төв”-ийн захирал Б.Эрхбаяртай ярилцсаныг хүргэж байна.

Голомт банкнаас харилцагчдадаа автомашин худалдан авахад нь зориулж тусгай нөхцөлтэй зээлийг санал болгож байгаа талаар хоёулаа яриагаа эхэлье. Энэхүү зээл нь бусад зээлээс ямар ялгаатай, хэрэглэгчдэд ямар давуу талыг олгож байгаа вэ?

  • Голомт банкны хувьд автомашины зээлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг дэлхийн жишиг стандартад нийцүүлэн харилцагчдадаа хүргэхийн тулд 2017 оноос хойш автомашины зах зээл дээр төвлөрч ажиллаж байна. Энэ ч утгаараа зах зээл дээрх хамгийн таатай нөхцөлийг санал болгож байгаа юм. Хамтран ажиллах гэрээ бүхий албан ёсны дилер 15 байгууллагын автомашины зээлийн хүүг 1.25% болж бууруулаад байна. Тухайлбал банкнуудынхэрэглээний зээлийн дундаж хүүгийн хэмжээ 1.5-1.7% байхад автомашины зээлийн хүүг 1.25% хүртэл бууруулж байгаа нь харилцагчид маань хүүгийн зардлаа 20-25% хэмнэхээр харагдаж байна. Нөгөөтэйгүүр бидний мэдэх уламжлалт автомашины зээлийн бүтээгдэхүүн маань зөвхөн харилцагчийн хүссэн автомашиныг зээлээр худалдан авахад төвлөрдөг байсан нь км гүйлт ухраасан, ямар нэгэн эвдрэл гэмтэлтэй, осол аваарт орсон автомашин худалдан авах зэрэг эрсдэл багагүй үүсгэдэг байсан. Энэ ч утгаараа банк харилцагчдын аюулгүй байдал, хөрөнгийн чанар, үнэ цэнэ зэрэг олон үзүүлэлтээр харж зөвлөх хэрэгцээ шаардлага үүсэж байгаа тул худалдан авах автомашиныг мэргэжлийн байгууллагын бүтэн оношлогоонд оруулах, зөвлөгөө өгөх, тэнцсэн тохиолдолд автомашинд 1 жилийн баталгаа өгч байгаагаар давуу талтай юм.

 Та сая 15 байгууллагаас автомашин худалдан авах боломжтой гэлээ. Эдгээр байгууллагын тухай товчхон мэдээлэл өгвөл? Тухайлбал, ямар байгууллагууд багтаж байна, тэдгээр нь харилцагчдад чанар стандартын ямар баталгааг өгч чадах вэ?

  • Өмнө нь бид зөвхөн used буюу гадны оронд ашиглаж байсан автомашиныг худалдан авч хэрэглээндээ ашигладаг байсан бол одоо автомашины ихэнх чанартай брэндүүд Монгол Улсад ороод ирсэн байна. Брэнд, загвар бүр өөрийн онцлог шинж чанарыг агуулсан байдаг учраас зах зээл дээр өрсөлдөөн гэхээс илүүтэй бусад газруудаас баталгаа, үйлчилгээний стандартаар ялгарч байна. Жишээ нь “Таван богд” ХХК гэхэд Японы Toyota болон Германы Volkswagen брэндүүдийг оруулж ирдэг бол “Мөнххада” ХХК Toyota брэндийг,“Бавариа Моторс” ХХК BMW брэндийг, “”Старчейз ХХК Porche, Land Rover, Ford, Jaguar гэх зэрэг алдартай брэндүүдийн албан ёсны дилер компаниар ажилладаг. Дилер компаниуд нийтлэг 3 хүртэл жилийн хугацаа болон 100,000 хүртэл километрийн үйлдвэрийн баталгаа өгч байна. Үүнээс гадна автомашины хоёрдогч зах зээл дээр “Автоланд Эс Си” ХХК болон “Автоэкспо центр” ХХК-иуд хамтран ажиллах гэрээний дагуу дээрх хөнгөлөлттэй нөхцөлөөр автомашины зээл авах боломжтой.

Автомашин худалдан авахаар сонирхож байгаа жолооч нар сонголт хийхдээ анхаарч, авч үзэх хэрэгтэй зүйлсийн талаар зөвлөгөө өгөөч?

  • Худалдан авах газраа сонгох гэхээс илүүтэй худалдан авах автомашинаа хэрхэн сонгох тал дээрээ илүү төвлөрч ярих нь зүйтэй болов уу гэж бодож байна. Учир нь худалдан авах газар нь харилцагчийн хүссэн автомашины сонголт байхгүй байж болно шүү дээ. Мэдээж баталгаатай гэвэл дээрх нэр дурьдсан 15 байгууллагыг хамгийн эхэнд нэрлэнэ. Гэвч зах зээл дээрээс дуртай автомашинаа худалдан авахаар товлосон бол мэргэжлийн байгууллагаар оношлогоо хийлгэж худалдан авахыг зөвлөх байна. Мэргэжлийн байгууллагаас тухайн автомашинтай холбоотой бүхий л мэдээллийг авах боломжтой байдаг. Жишээ нь манай харилцагчдын хувьд худалдан авахаар сонгосон автомашин нь бүтэн будганд орсон, осол аваарт орж байсан, усанд орсон, км ухраасан гэх зэрэг тохиолдлууд гарч байсан нь энэ төрлийн эрсдэлээс харилцагчдыгаа хамгаалах давуу тал үүсгэж байна гэж хардаг.

Хүмүүс автомашинаа улирлаас хамааран худалдан авч байгаа нь ажиглагддаг. Улирлаас хамаарсан үнийн өөрчлөлт, худалдан авах тохиромжтой үеүд гэж бий юу?

  • Автомашины зах зээлийн хувьд цагаан сар буюу 2 дугаар сар, наадам буюу 6-7дугаар сар, хичээл сургууль эхлэх 9-10 дугаар саруудад бусад саруудтай харьцуулахад худалдан авалт өндөр байдаг. Автомашин сонголтын хувьд хүйтний улиралд шатахуун бага зарцуулдаг автомашины борлуулалт худалдаа ихэсдэг бол зуны аялал зугаалгын улиралд туулах чадвар, багтаамж сайтай автомашин сонгох хандлагатай байдаг.

 Ярилцсанд баярлалаа.

  • Баярлалаа.

 

Голомт банкны автомашины хөнгөлөлттэй зээлийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД дарж танилцана уу.

 

  • 0
    100000000
    2000000000
    0
    20.8
    70
    0
    8
    30
    1
    12
    360

    Таны зээлийн тооцоолол

    Сар бүрийн төлбөр (Нийт төлбөр тэнцүү)

    Цалингийн хэмжээ (45%)


    Урьдчилгаа төлбөр

    Зээлийн хэмжээ

  • 10000
    1000000
    2000000000
    0
    10000
    5000000
    1
    12.4
    30
    1
    12
    30

    Таны хадгаламжийн тооцоолол

    Таны хадгалсан мөнгө

    Нийт хүү

    Нийт дүн

Валютын ханшийн мэдээ