Монголын Банкны Холбооны XV ээлжит хурал амжилттай зохион байгуулагдлаа


Монголын Банкны Холбооны XV ээлжит хурал амжилттай зохион байгуулагдлаа

Монголын Банкны Холбоо (МБХ)-ны ээлжит XV чуулган 2020 оны 12-р сарын 18-ны өдөр зохион байгуулагдлаа. Жил бүрийн 12 дугаар сард зохион байгуулдаг энэхүү чуулганаар Монголын банк санхүүгийн салбарын өнөөгийн нөхцөл байдал, хэтийн төлөвийг хэлэлцэж, цаашдын хийгдэх ажлуудын талаар санал бодлоо хуваалцдаг уламжлалтай билээ.

Мөн чуулганы үеэр Монголын банк санхүүгийн салбарын хөгжилд жинтэй хувь нэмрээ оруулсан эрхмүүдийг тодруулан алдаршууллаа. МБХ-ны Дээд шагнал болох “Хаш Эрдэнийн Одон”-ийн эзнээр Монголын банк санхүүгийн салбарын хөгжилд манлайлан оролцсон, оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлэн Ж.Үнэнбатыг тодруулсан юм. Ж.Үнэнбат нь банкны салбарт 35 жил тасралтгүй ажилласан туршлагатай, Монгол Улсын банк санхүүгийн хөгжил төдийгүй МБХ-г бэхжүүлэхэд хувь нэмэр оруулсан билээ.

Түүнчлэн Монголын Банкны Холбооноос Банкны байгууллагыг хөгжүүлэхэд онцлон тэмдэглэх амжилт гарган, жинтэй хувь нэмэр оруулан, ажлын амжилтаараа хамт олноо тэргүүлсэн шилдгүүдэд “Шилдэг Банкир” тэмдэг, өргөмжлөлийг гардуулахад Голомт банкны Байгууллагын банкны газрын захирал Д.Бадрал тодорлоо. Банк санхүүгийн салбарт 15 жил тасралтгүй ажиллаж буй тэрээр банк санхүүгийн салбар, тэр дундаа байгууллагын банкны салбарын хөгжилд өөрийн жинтэй хувь нэмрийг оруулж яваа, шилдэг банкир гэдгээ харуулж яваа нэгэн билээ.

Чуулганы үеэр мөн Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн мэндчилгээ дэвшүүлж, “Дэлхийн хуримтлалын өдөр – 2020” болон “Ятгах тусам нягтал” цуврал аянуудад идэвхтэй оролцож, түүчээлсэн банкнуудыг алдаршуулан зарласан юм. Голомт банк нь “Дэлхийн хуримтлалын өдөр-2020” аянд тэргүүн байр эзэлж, “Ятгах тусам нягтал” цуврал аянд дэд байр эзэлсэн амжилттайгаар оролцжээ.

Түүнчлэн чуулганаар, МБХ-ны удирдлагын багийн зүгээс өнгөрөгч онд хийсэн ажлын тайланг танилцуулж, Ковид-19 цар тахлын үед авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, төр, банкны салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа, зээлийн хүү бууруулах стратегийн хүрээнд хийсэн ажлууд, хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүд болон бусад онцлох үйл явдлуудаас дурдсан юм.

Энэ удаагийн чуулганыг цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан анх удаа цахим хэлбэрээр зохион байгуулснаараа онцлогтой боллоо.

  • 0
    100000000
    2000000000
    0
    20.8
    70
    0
    8
    30
    1
    12
    360

    Таны зээлийн тооцоолол

    Сар бүрийн төлбөр (Нийт төлбөр тэнцүү)

    Цалингийн хэмжээ (45%)


    Урьдчилгаа төлбөр

    Зээлийн хэмжээ

  • 10000
    1000000
    2000000000
    0
    10000
    5000000
    1
    12.4
    30
    1
    12
    30

    Таны хадгаламжийн тооцоолол

    Таны хадгалсан мөнгө

    Нийт хүү

    Нийт дүн

Валютын ханшийн мэдээ