2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн ам.долларын хадгаламжийн дансны хүүнд өөрчлөлт орсон тухай мэдээллийг танд хүргэж байна.
Хугацаатай хадгаламжийн хувьд гэрээний хугацааг дуустал гэрээнд заасан хүү өөрчлөгдөхгүй. Иргэдийн ам.долларын хугацаагүй хадгаламжийн гэрээнд заасан хүү “Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль”–ийн 6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу нийтэд мэдэгдсэнээс нэг сарын дараа буюу 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн зарласан хүүний хэмжээгээр өөрчлөгдөнө.
Голомт банк