Олон улсын банк, санхүүгийн байгууллагууд дэргэдээ эдийн засгийн чиглэлийн зөвлөх компаниудыг байгуулсан байдаг ба тус компаниуд нь харилцагчдадаа зориулан зах зээлийн нөхцөл байдал, эдийн засгийн цаашдын хандлагын зөвлөх үйлчилгээг үзүүлдэг жишиг тогтжээ. Энэ нь эргээд харилцагчдыг зах зээлээ зөв таамаглах, борлуулалтаа бодитой төлөвлөх, эрсдэлээ олж харах гэх мэт олон давуу талыг олгож байна.
Голомт банк сүүлийн 3 жилийн хугацаанд байгууллагын харилцагчдадаа энэхүү зөвлөх үйлчилгээг хүргэж байгаа бөгөөд уг үйлчилгээгээ илүү өргөн цар хүрээнд хүргэхээр Монголдоо анхдагч эдийн засгийн судалгааны DUA /www.dua.golomtbank.com/ платформыг бүтээлээ.
DUA платформ гэж юу вэ?
- DUA нь Монголдоо анхдагч судалгааны нэгдсэн вэб платформ юм.
- DUA бол харилцагчдад тулгардаг мэргэжлийн зөвлөх үйлчилгээний хамгийн орчин үеийн, боловсронгуй хэлбэр.
- DUA нь санхүүгийн менежер, эдийн засагч, бизнес эрхлэгч, судлаач хэн бүхэнд зориулсан вэб суурьтай судалгааны платформ.
DUA хэмээн нэрийдсэний учир?
DUA нь Дува сохор гэх нэрнээс үүсэлтэй ажээ. Түүх сөхвөөс Дува сохор нь Бодончир ноёны эх Алунгоогийн авааль нөхөр Добу мэргэний ах ба түүний эцэг нь Торголжин баян, эх нь Борогчин гоо нар юм. Тэрээр Бөртэ чонын 11 дэх үеийн ач болно. Монголын нууц товчоонд өгүүлснээр: “Боржигидай мэргэний хөвүүн Торголжин баян, Борогчин гоо гэргийтэй. Боролдай суялби гэдэг залуутай, дайр, бор хоёр хүлэг агттай бүлгээ. Торголжины хөвүүн Дува сохор Добун мэргэн хоёр бүлгээ.
Дува сохор магнай дундаа ганц нүдэт, гурван нүүрийн газарт харах ажээ. Тиймээс холын алхмыг урьдчилан харж, урьтаж алхам хийснээр оновчтой үр дүнд хүрэхтэй зүйрлэн DUA хэмээн нэрийджээ.
DUA платформыг яагаад бүтээх болсон бэ?
- Харилцагчдад зориулсан мэргэжлийн зөвлөх үйлчилгээний хэрэгцээ шаардлага
- Олон улсын байгууллага, иргэд албан ёсны, төлбөртэй гадаад эх сурвалж ашигладаг ба энэ нь хүн бүхэнд нээлттэй бус, эх сурвалж хаалттай байдаг тул харилцагчдадаа Монгол хэл дээр олон улсын жишигт нийцсэн үйлчилгээг авах боломжийг олгосон.
DUA платформыг хэнд зориулсан бэ?
- Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч болон Корпорэйт харилцагчид
- Эдийн засагч, судлаач, бизнес эрхлэгч, эдийн засаг сонирхогч хэн бүхэн
DUA танд яагаад хэрэгтэй вэ?
- Гадны хөрөнгө оруулагч хэн нэгэнд макро эдийн засаг, улс орныхоо нөхцөл байдлын тухай танилцуулах гэж байгаа бол та DUA-ийн хийсэн танилцуулгаас авах боломжтой.
- Шаардлагатай үед зарим тоон өгөгдөл боловсруулахад бэрх байдаг бол харин одоо шууд татаад л ашиглачихна.
- Сар бүр эдийн засгийн нөхцөл байдлын талаарх танилцуулга унших, бэлдэх хэрэгцээ тулгардаг бол макро эдийн засгийн тайлан хэсгээс татахад л хангалттай.
- Аж ахуйн нэгжүүдийн ихэнхид нь шаардагддаг ханш, салбарын өсөлт, хүүгийн түвшин гэх мэт олон үзүүлэлтүүдийг харах боломжтой.
- Бизнес эрхэлдэг салбарынхаа нөхцөл байдлыг харахад салбарын шинжилгээ ч хэрэгтэй.
- Мэдээж банкнаас сургалт, зөвлөх үйлчилгээ авахыг хүсвэл та бүхэн хүсэлтээ илгээхэд л хангалттай гэсэн үг.
- Олон улсад юу болж байгааг мэдэхийг хүсвэл түүхий эдийн анализ, нийтлэлийг DUA-аас уншаарай.
DUA танд юу өгч чадах вэ?
Энэхүү платформ нь танд гадаад, дотоод орчныг мэдэрч, нөхцөл байдлыг 360 градусаар харах боломжийг олгож, оновчтой шийдвэр гаргалтад туслах мэдээний анализ, нийтлэл, санхүүгийн зөвлөмж, подкаст зэрэг олон сувгаар дараах мэдээллийг өгч чадна:
- Макро эдийн засгийн судалгаа, тойм, цаашдын төлөв
- Олон улсын эдийн засгийн нөхцөл байдал, цаашдын төлөв
- Зэс, нүүрс, алт, төмрийн хүдэр гэх мэт голлох түүхийн эдийн зах зээлийн судалгаа
- Гибрид хадгаламж
- Байгууллагад зориулсан санхүүгийн зөвлөгөө
- Эдийн засгийн салбарын судалгаа
- Макро эдийн засгийн боловсруулсан тоон өгөгдөл
- Макро эдийн засгийн голлох үзүүлэлтийн таамаглал
Санхүүгийн боловсролыг дэмжигч Голомт банк бизнестээ оновчтой шийдвэр гаргахад тань зориулан бүтээв.