Автомашины өдөрлөгөөр автомашины зээлийг өдөрт нь олгоно


Автомашин худалдан авахаар зэхэж буй хүмүүст зориулан “Автоланд Эс Си” ХХК болон Голомт банк хамтран автомашины өдөрлөгийг зохион байгуулахаар боллоо. Өдөрлөгийн хүрээнд харилцагчдын автомашин худалдан авах зээлийн хүсэлтийг тухайн өдөрт нь багтаан газар дээр нь шийдвэрлэн өгөхөөрөө онцлог юм.

Зээлийн нөхцөл нь 50 сая төгрөгөөс доош үнийн дүнтэй Эко автомашинуудад хамаарах бөгөөд 20 хувь хүртэл урьдчилгаа төлөөд сарын 1.2 хувийн хүүтэйгээр зээлд хамрагдах боломжтой юм. Хэрэв та цалингийн орлогоороо зээлд хамрагдах бол 30 хүртэл сар, харин бизнесийн орлого бол 72 сар хүртэл хугацаатайгаар автомашины зээлээ гаргуулаарай.

2020 оны 10-р сарын 24, 25-ны өдрүүдэд зохион байгуулагдах уг өдөрлөгт таныг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Байршил: Мишээл экспо төвийн баруун хойно байрлах “Автоланд Эс Си” ХХК-ийн байранд

Дэлгэрэнгүйг:      

  • “Автоланд Эс Си” ХХК: 8903-7733, 8904-7733, 8905-7733
  • Голомт банк: 9902-8256, 9902-8215, 8901-5439

Зээлийн нөхцөл:

  •  Автомашины үнэ: 50 сая ₮-с доош дүнтэй автомашинд
  • Урьдчилгаа: 20% хүртэл
  • Зээлийн хүү: 1.2%-1.4%  /сарын/
  • Хугацаа: 30 сар хүртэл /цалингийн орлоготой бол/, 72 сар хүртэл /бизнесийн орлоготой бол/

Автомашины зээлийн бүрдүүлэх материал:  

Харилцагчтай холбоотой

  • Цахим үнэмлэхний хуулбар
  • Цалингийн тодорхойлолт /Байгууллага/
  • Цалингийн дансны хуулга /Сүүлийн 1 жил/
  • Урьдчилгаа төлбөр байршуулсан дансны хуулга
  • Урьдчилгаа бүрдүүлсэн баримт

Автомашинтай холбоотой

  • Гаалийн бичиг, Тээврийн хэрэгслийн гэрчилгээ
  • Худалдан авах автомашины нэхэмжлэх
  • Оношлогоо, үнэлгээний хуудас
  • Автоланд Эс Си ХХК-тай байгуулсан зуучлалын гэрээ

Бизнесийн орлоготой бол:

  • Банкны харилцах дансны сүүлийн 2 жилийн хуулга /бусад банкны/
  • Үндсэн хөрөнгө, бий болсон хуримтлалыг баталгаажуулах баримт /Хөрөнгийн гэрчилгээ, фото зураг г.м/
  • Бизнесийн гэрээ хэлцлүүд /Борлуулалтын, бэлтгэн нийлүүлэгчийн, түрээсийн болон бусад г.м/
  • 0
    100000000
    2000000000
    0
    20.8
    70
    0
    8
    30
    1
    12
    360

    Таны зээлийн тооцоолол

    Сар бүрийн төлбөр (Нийт төлбөр тэнцүү)

    Цалингийн хэмжээ (45%)


    Урьдчилгаа төлбөр

    Зээлийн хэмжээ

  • 10000
    1000000
    2000000000
    0
    10000
    5000000
    1
    12.4
    30
    1
    12
    30

    Таны хадгаламжийн тооцоолол

    Таны хадгалсан мөнгө

    Нийт хүү

    Нийт дүн

Валютын ханшийн мэдээ