Яагаад өөрчлөлт хийх амархан гэж?


2009 оны есдүгээр сард Саймон Синек хэмээх хэний ч үл таних даруухан эр Пьюжет Саундад зохиогдсон TEDx-ийн тайзнаа гарч иржээ. Томдсон гэмээр цамцныхаа ханцуйг шамалж, зузаан хүрээтэй шил зүүсэн тэр залуу хэрхэн манлайлагчид бусдыг араасаа дагуулж, тавьсан зорилгодоо хүрдэг тухай ярих гэсэн нь тэр байлаа. Тэрээр 17 минут 30 секундийн яриагаараа хүн бүрийн өмнө тулгардаг, өөрөөсөө асуудаг хэрнээ зориглож шийддэггүй, зорьж зохицуулдаггүй нэгэн сэдвийг хөндөж, шийдлийг нь санал болгосон юм.

Тэр нь ӨӨРЧЛӨЛТ байлаа.

Өөрчлөлт бол зайлшгүй зүйл. Хүн бүр хэзээ нэгэн цагт хүссэн хүсээгүй тулгардаг эд. Гэхдээ бүгд өөрчлөлтийг хүнд хэцүү, ярвигтай төвөгтэй зүйл хэмээн үздэг учраас түүнтэй нуур тулахаас эмээсээр байдаг. Тиймдээ ч нэг дороо удаан гацаж, асуудал бэрхшээлтэй эвлэрэн, урагшилж чадахгүй хоцрох нь элбэг.

Гэвч үнэндээ өөрчлөлт хийнэ гэдэг тийм ч хэцүү биш, эсрэгээрээ АМАРХАН зүйл ажээ. Гол нь аль өнцгөөс, хэрхэн харах нь чухал.

 

 

Өөрчлөлтийг хийх гэж зорихоос зугтах нь амархан байдаг.

Ж.Спектор

 

Өнөөдөр С.Синекийг мэдэхгүй хүн үгүй болжээ. TEDх-ийн яриа нь түүхэн дэх хамгийн олон хүнд хүрсэн, үзэх бүрд урам зориг бадраах эрч хүчний ундарга болж хувирсанд гайхах зүйл үгүй. Ганцхан сарын дараа хэвлэгдсэн ‘Start With Why” ном нь дэлхий даяар бестселлер болж, сая сая хувь борлогдсон нь ч учиртай. Хувь хүний хөгжлийн “guru” хэмээн үнэлэгдэх болсон С.Синек чухамдаа ӨӨРЧЛӨЛТИЙГ хэрхэн хийх тухай, өөрчлөлтөөс айж зүрхшээхгүй байх сэтгэлзүйг хэрхэн үүсгэхийг бусдад таниулсан билээ.

Өөрчлөлт гэдэг тийм ч таатай зүйл биш. Гэхдээ нөгөө талаар цоо шинэ зүйл огт биш. Гэсэн хэдий ч өөрчлөлтийн дараах орчин нөхцөл хэрхэн бүрдэхээс, тэр нь хувь хүмүүст хэрхэн нөлөөлөхөөс хүмүүс айдаг. Тухтай орчноосоо холдож, өөрийгөө эвдэнэ гэдэг аймшигтай санагддаг биз.

Гэвч бид бүгд л үүнийг мэддэг, хүлээн зөвшөөрдөг. Олон ном, нийтлэл, кино энэ тухай өгүүлдэг. Бүгд л урагш алхахыг, айх хэрэггүйг, зоригтой байхыг зөвлөдөг. С.Синекийн хувьд юугаараа ялгаатай байсан болоод ийм амжилтад хүрсэн гэж бодож байна?

Хариулт нь маш энгийн. С.Синек өөрчлөлтөөс айх хэрэггүй, харин ч эсрэгээрээ гараа тосон угтан авахыг санал болгожээ. Гэхдээ хамгийн эхэнд ЯАГААД гэж асуухыг санал болгосон юм.

ЯАГААД гэдэг бол зорилго, итгэл, бас үнэмшил. Энэ бол таны хийж байгаа бүх зүйлийн утга учир, урагшилж хөгжих хөшүүрэг.

Завгүй амьдралын хэв маяг бидний өдөр тутмын энгийн үзэгдэл болсон энэ үед хүмүүс яагаад гэж эхэлж асуухаас илүү юу, яаж гэдэгт төвлөрөх болсон гэдгийг тэрээр онцолсон юм. Хийж байгаа ажлаа яагаад хийж байгаа гэдэгт анхаарахаас илүү бусдад харагдах өнгө, сонсогдох хэмнэлд ач холбогдол өгдөг болсон гэсэн үг.

Нөхцөл байдлыг одоо байгаагаас илүү сайжруулах итгэл үнэмшилгүйгээр ӨӨРЧЛӨЛТИЙГ хийнэ гэдэг үнэндээ хэцүү. Гэхдээ яагаад хийх хэрэгтэй гэдгээ ойлгосон цагт түүн шиг АМАРХАН зүйл гэж үгүй. Амархан зүйлийг та ӨӨРӨӨ түүчээлэн хийх шиг таатай зүйл ч бас ховор.

 

 

Өөрчлөлттэй нүүр тулгарах үедээ яг одоо л өөрчлөхгүй бол юу болохыг эхэлж бодож байгаарай.

А.Мюррелл

 

Технологийн дэвшил бидний амьдралд хүч түрэн орж ирж буй энэ цаг үеийн онцлог бидний өөрчлөлтийн тухай ойлголтыг нэг шат ахиулжээ. ӨӨРЧЛӨЛТ гэдэг бол биднийг аажимдаа барьж идэх аюултай зүйл биш. Эсрэгээрээ хөгжиж дэвших үндэс болдог боломж юм. Энэ бүхнийг технологи илүү бодит болгож, хурдан бөгөөд хялбараар хэрэглээ болгох нөхцөлийг бүрдүүлж орхижээ.

20 жилийн өмнөх үед очицгооё. Төлбөр тооцоо бэлэн мөнгөөр л хийгддэг байсан үе. Ховорхон хэрэглэгддэг картаар цалингаа авсан ч ойрхон таарах банкны салбарт бэлэн мөнгөөр солиулан, түрийвчээ түнтийлгэн, айдас хүйдэс дүүрэн алхдаг байсан шүү дээ. Одоо бид бэлэн мөнгөнөөс карт руу, картаас цахим банк руу, цахим банкаас апп руу үсрэнгүй шилжиж чаджээ.

Хамаг мөнгөө алгын чинээ карт руу хийнэ гэдэг санааг эхэндээ тийм ч олон хүн дэмжээгүйд гайхах зүйл үгүй. Бүгд өөрчлөлтөөс айж байв. Картаа хаячихвал, нууц үгээ мартчихвал, ашиглах газар олдохгүй бол, гэнэтхэн мөнгө маань алга болчихвол гээд л айдас хүйдсээр дүүрэн байсан нь төсөөлөгдөнө. Гэтэл одоо картгүй байсан үеийг огт мэдэхгүй үеийнхэн гарч иржээ. Үнэндээ өөрчлөлт гэдэг ийм л АМАРХАН зүйл аж.

Карт бидний гол санхүүгийн хэрэгсэл болж, өдөр тутмын хэрэглээнд нэвтрэх гэж 20 жилийг зарцуулжээ. Энэ бол бага хугацаа биш. Үнэндээ өөрчлөлт бидний л гарт байдаг. Түүнийг хүлээж, дасан зохицох гэж хүлээхгүйгээр технологийн, хөгжлийн шинэ боломжуудыг даруй хэрэглээндээ нэвтрүүлбэл улам л хурдтай хөгжих болно. Дараагийн шилжилт болох цогц апп-ын эрин үеийг залуус бид л өртөөлөх учиртай.

Өөрчлөлт заавал том байх албагүй. Хамгийн жижгээс эхэлсэн өөрчлөлт ч эргэн тойрондоо эерэг нөлөөлөл авчирч болно. Өөрчлөлт гэдэг сүрдмээр зүйл огт биш. Бэрхшээж хойш суулгүйгээр, яг одоо эхний алхмаа хий.

Танд амжилт хүсье.

  • 0
    100000000
    2000000000
    0
    20.8
    70
    0
    8
    30
    1
    12
    360

    Таны зээлийн тооцоолол

    Сар бүрийн төлбөр (Нийт төлбөр тэнцүү)

    Цалингийн хэмжээ (45%)


    Урьдчилгаа төлбөр

    Зээлийн хэмжээ

  • 10000
    1000000
    2000000000
    0
    10000
    5000000
    1
    12.4
    30
    1
    12
    30

    Таны хадгаламжийн тооцоолол

    Таны хадгалсан мөнгө

    Нийт хүү

    Нийт дүн

Валютын ханшийн мэдээ