Ноос, ноолуур, арьс ширний боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих ногоон эргэлтийн болон хөрөнгө оруулалтын зээл
Үндсэн зориулалтын хүрээнд эргэлтийн болон хөрөнгө оруулалтын зээлд олгоно.
Ноос, ноолуур, арьс шир боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, ХХААХҮЯамнаас тавьсан шаардлагыг хангасан хуулийн этгээдийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих, үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, ашиглалтыг сайжруулах зорилгоор үндсэн хөрөнгөд бүртгэгдэх үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг худалдан авхад зориулан хөрөнгө оруулалтын зээл шинээр олгох зорилготой.
Ноос, ноолуур, арьс ширний боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, ХХААХҮЯамнаас тавьсан шаардлагыг хангасан хуулийн этгээдэд бизнесийн үйл ажиллагаагаа тогтвортой явуулахад шаардлагатай түүхий эд, туслах материал худалдан авах, анхан шатнаас дээш боловсруулалт хийхэд шинээр олгох зорилготой.